Оюутолгойн гэрээг баталсан ЗГ-ын гишүүдийн “хаяг”-тай мөнгө хилийн чанадаас илэрч эхэллээ
Оюутолгойн гэрээ, Эрдэнэтийн 51 хувийн асуудал гээд манай уул уурхайн томоохон бүтээн байгуулалт тойрсон зарим хэрэг Олон улсын хэмжээнд яригдаж эхэллээ. Лондонгийн Арбитрын шүүхээс Өмнөд Африкийн "Стандарт” банкны нэхэмжлэхтэй, "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан гэх 109 сая.ам долларын хэрэгт Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан. Энэ асуудлыг АТГ-аас шалгаж, дуулиан намжаагүй байхад дахиад нэг хэрэг анхаарлын төвд орж ирж байна. Швейцарийн дээд шүүхээс "Рио Тинто” корпорацитай Оюутолгойн төслийн гэрээг байгуулахад ажилласан Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд, Швейцарийн банк дахь түүний дансны үлдэгдэл болсон 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан тухай "Ройтерс” агентлаг мэдээллээ. Цаагуураа энэ шийдвэр нь Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд ашиггүй гэрээ болсон тухай ч бас дурдагдаж. Тэгвэл энэ гэрээг хэний тэргүүлж байсан ямар Засгийн газар хийсэн, "Ройтерс” агентлаг С.Баярцогтын дансны талаар юу гэж мэдээлсэн, АН С.Баярцогтыг намын гишүүчлэлээс хассан талаар тоймлон хүргэж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.