“Хормогчтой ном” аялж байна буюу дуу, шүлэг хэрхэн цээжлүүлэх в

1

“Хормогчтой ном” аялж байна буюу дуу, шүлэг хэрхэн цээжлүүлэх в

Хүүхдийг номонд дуртай, ном уншдаг болгоход чиглэсэн олон арга байдаг. Түүний нэг нь "Хормогчтой ном” аян юм. Өөрөөр хэлбэл, Хүүхдийг Ивээх сангийн "Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөлд хамрагдаж буй нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 24 сургуулийн зарим нь энэхүү аяныг сургуулийнхаа сурагчдын дунд өрнүүлсэн байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн багш номын санч Манай сургууль 6 настай хүүхдийн нас, биеийн онцлогт тохируулан "Номын булан”-г байгуулсан. Энэ булан нь дөрвөн суудалтай, номын гурван тавиур, тоглоомын булантай бөгөөд багш, эцэг эхчүүд ханын том ном, жижиг номыг хийж сангаа баяжуулахад анхаарсан. Анх уншиж сурч буй сурагчдад зориулан тухайн цаг үеийн онцлогийг тусган хүүхдийн унших чадварыг дэмжихэд чиглэсэн номуудыг бүтээдэг. Жишээлбэл: Шинэ жилийн баярыг тохиолдуулан ил захидал ашиглан үзсэн үсгүүдээр нь жижиг ном бүтээлгэх, эцэг эх хүүхэдтэйгээ хамтран уншсан сэдвийн дагуу том ном бүтээж "Номын булан”-даа байрлуулж хүүхдүүдэд ашиглуулдаг. Эцэг эх багш нартай хамтран зурагт бяцхан ном, хялбар унших номыг хийж ашигласан нь хүүхдүүдийн сонирхолд их нийцсэн. Нэгдүгээр ангийн сурагчид номын сангийн дүрэм журам ойлгомжгүй, хаанаас хэрхэн, ямар ном сонгож уншихаа мэддэггүй. Иймээс тэдэнд зориулж байгуулсан "Номын булан”-гаар хэрхэн үйлчлүүлэх зааврыг таних тэмдгээр дүрслэн хийж өгсөн. Ингэснээр нэгдүгээр ангийн сурагчид таних тэмдгээр дамжуулан бусдын тусламж авалгүйгээр бие даан номын сангаар тав тухтай үйлчлүүлэх боломжтой болж өөрчлөгдсөн. Манай сургууль "Номын булан”-гаар үйлчлүүлэх хуваарь, хүүхдүүдээр ном уншуулах төлөвлөгөөг боловсруулан, мөрдөж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд "Үлгэр уншиж өгөөч” үлгэрийн цагийг номын санч жилийн ажлын төлөвлөгөөндөө тусган нэгдүгээр ангийн сурагчдад долоо хоног бүр нэг ангид 15-20 минут үлгэрийг хөгжөөнт болон хөдөлгөөнт хэлбэрээр уншиж өгч байна” гэсэн юм.

Түүнчлэн зургаан настай хүүхдийн онцлогт тохируулан хэрхэн богино хугацаанд шүлэг, дуу цээжлүүлэх, үлгэр, домог уншиж, уншсанаа бусдад цэгцтэй ярьж сурах арга барилыг дээрх төслийн сургагч багш нар бага ангийн багш нарт санал болгож, модуль сургалтуудынхаа үеэр туршлагаасаа хуваалцсан байна. Тодруулбал, Зургаан настай хүүхдийн тоглонгоо суралцдаг онцлогт тулгуурлан суралцах арга барилыг сурагчиддаа эзэмшүүлэхийн тулд Хүүхдийг Ивээх сангаас боловсруулсан модулийн хүрээнд тоглоомын олон арга зүйг хичээл сургалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажилласан байна. Жишээ нь, "Уншлагын хөзөр- Ширээний тоглоом” аргыг сургалтад ашигласан нь ихээхэн үр дүнд хүрснийг багш, сурагчид ярьж байлаа. Үүнээс гадна нийслэлийн 85 дугаар сургуулийн багш нар "Эргүүлдэг үеийн хүрдийг хийж сургалтад ашигласнаар дараах үр дүнд хүрсэн. Үүнд, сурагчид өөрсдөө үе, үг бүтээн нүдэлж, үг унших, зөв бичихэд суралцан, үгийн нөөц нь нэмэгдсэн. Мөн битүү, задгай үе бүтээх, нэг үетэй үг бүтээн уншсанаар сурагчдын унших хурд, чадвар сайжирсан. Хүүхдүүд хосоороо болон багаараа ажиллаж бүтээсэн үгийнхээ утгыг бусаддаа тайлбарлан ярьснаар өөртөө итгэлтэй болж бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх чадвар сайжирсан. Хүүхэд эцэг эхийнхээ хийсэн бүтээлээр бахархаж улам сайн сурах хүсэл тэмүүлэлтэй болсон. Эцэг эхчүүдийн хувьд багаар хамтран ажиллаж, бие биеэсээ суралцаж, хүүхдээ уншуулах, хүүхэдтэйгээ ажиллах арга барилд суралцсан. Сургуулийн эцэг эхийн өдөрлөг, тайлант уншлага, дүүргийн сайн туршлагын үйл ажиллагааны үзэсгэлэнд эргүүлдэг хүрдээ тавьж, олон нийтэд хүртээл болгосон ба сайн туршлагаар үнэлэгдсэн” хэмээжээ.

Түүнчлэн тус төслөөс нэгдүгээр ангийн хүүхдүүдэд шүлэг, дуу, оньсого, зүйр цэцэн үг, чээжлүүлэхдээ тухайн хүүхдүүдийнхээ харааны, сонсголын, хөдөлгөөний ой тогтоолтын аль давуу байгаа чадварыг ашиглан цээжлүүлэх арга зүйг хэрэгжүүлсэн сургалтын арга зүйд ихээхэн дэвшил авчирсан гэж болно. Энэхүү арга зүй нь сурагчид аливаа зүйлсийг нэг талаас нь хий хоосон цээжлэх биш, олон талаас бодитоор дүрслэн харах, сонсох, хүртэх, хөдөлгөөн хийх зэрэг бүхий л талуудын чадваруудыг хөгжүүлдэг байна. Жишээ нь, есдүгээр сарын эхээр "Манай гэр бүл” гэдэг шүлгийг сурагчдад цээжлүүлэх нь тохиромжтой. Зургаан настай хүүхдүүд анх сургуульд орж шинэ орчин, шинэ харилцаа үүссэнээр айж сандрах, эмээх гэх мэт сургуулийн орчинд дасан зохицоход олон бэрхшээлүүдтэй тулгардаг. Энэ үед хайртай гэр бүлийнх нь гишүүдийг оролцуулсан шүлэг зааснаар илүү хурдан хүлээж авч, хурдан дасан зохицож, нээлттэй болж чаддаг байна. Энэ мэтээр хүүхдийг насны онцлогт нь тохируулан сургах, боловсрол эзэмших арга зүйг Хүүхдийг ивээх сангийнхан "Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төлийн хүрээнд төсөлд хамрагдсан сургуулиуддаа нутагшуулаад байгаа юм.

Б.Март



Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex