Хүүхдээ сургуульд бэлтгэж буй ээж аавуудад өгөх 10 зөвлөгөө

0

 

Маргааш навчсын үзүүр шаргалтсан есдүгээр сарын 1. Эрдэм номын баярын өдөр. Сургуулийн босго анх алхан орж буй зургаан настнуудын ээж аавууд энэ өдөрт хамаг чадлаараа бэлтгэж, бас санаа зовниж суугаа. Гэхдээ гоёхон дүрэмт хувцсаа өмсөөд, шинэхэн цүнхээ дэвтрээр дүүргээд хүү, охин тань хичээлдээ гарахаас өмнө сургуулийн тухай тодорхой ойлголттой, сурагч болох чинхүү хүсэлтэй байх ёстой. Тиймээс бид эцэг эхчүүдэд бяцхан зөвлөгөө бэлтгэлээ. Эдгээр алтан зөвлөгөө үр хүүхдийг тань хичээлийн анхны өдөртөө бэлэн байхад тус болно гэж найдаж байна. 


Дүрэм ¹1: Өөрсдийгөө бэлд
Хамгийн эхний бөгөөд хамгийн чухал зүйл бол эцэг эхчүүд хувьдаа бэлтгэлтэй байх ёстой. Нэгдүгээр ангийн хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ сургуульд бэлтгэх нарийн төлөвлөгөө гаргахгүй бол үр дүнд хүрэхгүй. Хүүхэд бүр өөрийн гэсэн хувь хүн гэдгийг ойлгох нь чухал. Хамгийн гол нь хүүхдийн авсан дүн биш, түүний мэдлэг олж авах хүсэл сонирхол, таашаал нь чухал гэдгийг санаарай. Үүнээс гадна хүүхэд тань сурахад танаас цаг, хүч зарцуулах нэн ярвигтай ажил үүснэ гэдгийг ч ухамсарлаарай. 

Дүрэм ¹2: Хүүхэд тань сэтгэл санааны хувьд бэлэн байх хэрэгтэй
Сургууль бол зургаан настнууд болон тэдний эцэг эхчүүдэд томоохон стресс үүсгэгч. Хүүхэд нэгдүгээр ангид орохдоо л нас бие гүйцсэн хамт олон дунд нэгдэж, том болсон гэдгээ ухамсарлах ёстой. Бас тодорхой үүрэг даалгавар бүхий бие даасан бяцхан хэсэг гэдгээ ойлгох нь чухал. Хүүхдийнхээ үеийнхэнтэйгээ харьцах хэрэгцээ, хүсэлтийг нь биелүүлж, сургууль дээр цагийг таатай өнгөрөөх тав тухтай, тохилог орчин болоход нь дэмжлэг үзүүлээрэй.

Дүрэм ¹3: Унших, бичих, тоолох, бүтээх энгийн дадалд сурга
Хүүхэд тань сургуульд орохоосоо өмнө сургалтын энгийн дадал зуршил эзэмшсэн байх ёстой. Хүүхдэдээ ном уншиж өг. Үүнээс гадна хүүхэд тоглоомоо тоолж, хөгжүүлэх тоглоом тоглож, үеэр бичиж сурсан байх ёстой. Мөн хүүхэдтэйгээ нийлж зураг зурж, цаас хайчилж тоглоорой. Хичээлийг өглөөний цайнаас хойш 15 минутын хугацаанд хийвэл зүгээр. Ингэснээр хүүхэд хичээлийн дэглэмд дасна. Энэ үеэр хүүхдээ буруу зүйл хийвэл бүү уурла. Таны даалгавар бол туслах, тайлбарлах, хөгжилтэй, сонирхолтой байдлаар үзүүлэх юм. 


Дүрэм ¹4: Биеийн хөгжилд нь анхаар
Хүүхдэдээ өглөөний дасгал хийхэд зориулж, нэг булан гаргаарай. Өглөөний дасгал хийснээр хүүхдийн нойр нь сэргэж, ядаргаа нь тайлагдаж, биеэ дааж үүрэг даалгавраа гүйцэтгэх чадвартай болно. Эмч нар зөвлөж буйгаар эцэг эхчүүд сургуулийн насны хүүхэдтэйгээ хамт өглөөний цайнаас өмнө дасгал хийвэл илүү үр дүнтэй гэнэ. 

Дүрэм ¹5: Хичээлээ хийх байр гаргаж өг
Хүүхдэдээ хичээлээ хийх ширээ, дэвтэр, харандаа, үзгээ хадгалах сав бүхий тусгай булан гаргаж өгөх хэрэгтэй. Хүүхдэдээ энэ нь ямар зориулалттай гэдгийг тайлбарлаж, бүхнийг эмх цэгцтэй хураахад нь туслаарай. Хүүхэд ширээнийхээ ард том хүн болсон гэдгээ мэдэрч байх ёстой. Энэ нь сургуульдаа бэлтгэхэд эергээр нөлөөлөх болно. 

Дүрэм ¹6: Бэлтгэл ангид суулга
Хүүхдээ нэгдүгээр ангид бэлтгэх тусгай дамжаа, бэлтгэл ангид суулгаарай. Мэдээж та өөрөө хүүхдэдээ дадал зуршил эзэмшүүлж болно л доо. Гэхдээ хамт олноороо хичээллэснээр хүүхэд хичээл дээр суух, үеийхэнтэйгээ харилцах анхны туршлагаа олж авна. 

Дүрэм ¹7: Сургуультай нь танилцуул
Хүүхдээ сургуульд орохоос нь өмнө сургууль, багштай нь заавал танилцуулаарай. Хүүхдээ хичээлийн ширээн дээр суулгаж, жинхэнэ сурагч болох мэдрэмжийг амсуулах хэрэгтэй. Ордог хичээлүүд, хэр удаан үргэлжилдэг, хэдэн минутыг завсарлага авдаг талаар ч ярьж өг. Мөн сургуулийн хашаа, гуанз, хувцасны өлгүүр зэргийг үзүүлээрэй. Ингэснээр хүүхэд есдүгээр сарын 1-нд танихгүй орчинд орж, гэрэвшихгүй. Сургуулиар хийсэн аяллын дараа хүүхдээсээ заавал сэтгэгдлийг нь асууж, юуг нь өөрчлөхийг хүсч байгааг хэлүүлээрэй. 

Дүрэм ¹8: Хувийн ариун цэвэр ч чухал
Хүүхдээ хувийн ариун цэврийн үндсэн зарчмуудыг хэвшүүлээрэй. Хоол идэхээс өмнө, гадуур гараад ирэхдээ болон бие зассаны дараа гараа угааж сурсан байх ёстой. Тэгж чадвал та хүүхдээ халдвар өвчнөөс хамгаалж, биеэ дааж сургана гэсэн үг. 
Дүрэм ¹9: Тав тухтай байдлыг нь ханга 
Хүүхэд аюулгүй байдлыг мэдрэхээр гэрийн тав тухтай орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ямарч үед хүүхдээ шүүмжилж, түүний чадварт эргэлзэх хэрэггүй. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд орохоос өмнө өөртөө итгэлтэй болоход сургаж, шинээр гаргасан амжилт бүрийг нь сайшааж магтаж байгаарай. Мөн хүүхэд өөрийн гэсэн үзэл бодолтой болж сурах нь чухал. Түүнтэйгээ цагийг аль болох хамт өнгөрөөх нь тустай. 

Дүрэм ¹10: Зөвхөн өөдрөг бай
Сүүлчийн бөгөөд хамгийн чухал зөвлөгөө бол эцэг эх ч, хүүхэд ч сэтгэл өөдрөг байх нь чухал. Хүүхдэдээ сургууль дээрээ цагийг хэрхэн хөгжилтэй, сонирхолтой өнгөрөөж болох талаар ярилц. Хүүхдүүд хэрхэн амжилттай сурч байгаа, сургууль дээр ямар сонирхолтой үйл явдал өрнөж байгаа тухай өгүүлдэг үлгэр ч уншиж болно шүү дээ. 
Хүүхэдтэйгээ хамт суралцаж, гарч болох хүндрэл бэрхшээл бүрийг нь хамтдаа шийдвэрлэж, түүнийхээ сайн туслах, найз нь байгаарай. 

Танд болон танай хүүхдэд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.



Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex