“Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийн зорилго үр дүнд хүрсэн үү

2

“Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийн зорилго үр дүнд хүрсэн үү

 Хүүхийг Ивээх Сан Японы Гадаад хэргийн яамны Төрийн бус байгууллагуудын хөтөлбөрийг дэмжих сангийн буцалтгүй санхүүжилтээр нийслэлийн ерөнхий боловсролын 24 сургуулийн багш, сурагч, эцэг, эхчүүдэд гурван жилийн хугацаанд "Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэхүү төслийг хэрэгжүүлэх гол шаардлагын талаар тус төслийн зохицуулагч Г.Цолмон "Энэхүү төслийг Монголд хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага юу байсан бэ гэхээр сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжин ирэгсдийн тоо ихэсч, тэр хэрээр хүн амын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох байдал нэлээд асуудал дагуулсан. Төсөл эхлүүлж байх үед Улаанбаатар хотод сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдийн эзлэх хувь 30 орчим байсан нь хүн ам цөөтэй манай улсын хувьд маш өндөр тоо. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгт хамрагдаж чадалгүй сургуульд элсэж байгаа хүүхдүүд олон байсан. Сургуульд бэлтгэгдээгүй хүүхдүүд сургуульд элсэхээс өмнө эзэмшсэн байх ёстой тодорхой чадваруудад суралцаагүйгээс сургуульд орсныхоо нь дараа бэрхшээлтэй тулгардаг. Жишээ нь, хүнтэй харилцах, өөрийгөө илэрхийлэх, сэтгэлзүйн бэлтгэлгүйн улмаас айдастай байх, сургуулийн өмнөх насны хүүхдийн эзэмшсэн байвал зохих наад захын дадал чадварт суралцаагүй хүүхэд сургуульд элссэнээр багш, сургууль, эцэг эх төдийгүй хүүхэд өөртөө сурах зан үйлийг хэвшүүлэхэд хугацаа алддаг. Энэ бүхэн зургаан настнуудыг сургуульд элсэхэд нь, сурах үйл явцад нь дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгааг харуулж байсан” гэсэн юм. Тэгвэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэрэгжсэн энэхүү төсөл зорилтот бүлэгтээ ач тусаа өгч чадсан уу гэдгийг төсөлд хамрагдсан сургуулийн багш, суралцагчдаас сонирхоё.

Нийслэлийн 122 дугаар сургуулийн захирал А.Цэцэгсүрэн

-"Хүүхдийг Ивээх сангаас манай сургуулин багш, сурагчид төдийгүй эцэг эх, эмч, номын санч, нийгмийн ажилтан, сургалтын менежер зэрэгтэй хамтран ажилласан өнгөрсөн гурван жил үнэхээр үр дүнтэй, маш их зүйл сурсан, хамтран хэрэгжүүлсэн жилүүд байлаа. Төслөөс үлдэх хамгийн чухал зүйл нь их, дээд сургуульд заадаггүй багшлах арга зүйн зөв дадал хэвшил, ойлголт, эерэг хандлагыг зорилтот буюу бага ангийн багш нарт шат дараат сургалтаар төлөвшүүлсэн явдал гэж харж байгаа. Мөн сургуулийн бусад ажилтан ч хүүхдийг суралцахад оролцдог, нөлөөлдөг гэдгийг шинэ мэдлэгээр ойлгуулсан. Мөн нэгдүгээр ангид элсэн орж буй зургаан настай хүүхдийг эцэг, эхчүүд хэрхэн бэлтгэх, төлөвшүүлэх ёстойг модуль сургалтуудаар эцэг, эх, хорооны нийгмийн ажилтан зэрэг холбогдох хүмүүст ойлгуулсан нь маш зөв зүйл болсон. Зургаан настай хүүхдийг сургуульд суралцахад сэтгэл зүйн бэлтгэлтэй болгоно гэдэг багш нарын тулгамдсан асуудлын нэг байсан бол манай сугууль төсөлд хамрагдсанаар энэ асуудлаас тодорхой хэмжээнд гарч чадсан. Түүнчлэн багш нар сурагчийн хувийн мэдээллийн сан хөтөлдөг, түүгээрээ дамжуулан сурагчтай хэрхэн харилцах, ажиллахаа тодорхойлж, онцлогт нь тохируулан ажиллах арга барилын үндсийг суулгасан гэж болно. Төсөл дууссан ч бид энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Үүнээс гадна төслийн хүрээнд сургуулийн өмнөх бэлтгэлд зориулсан Бэлтгэл хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөг 60 цагт багтаан шинэчилж, төсөлд хамрагдсан сургуулиудад туршсаны үр дүнд Нэгдүгээр ангийн сурагчийн дасгал ажлын дэвтрийг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын материал болгохоор болсон. Тодруулбал, Дасгал ажлын дэвтрийг 2017-2018 оны хичээлийн жилд БСШУСЯ-ны улсын төсвийн хөрөнгөөр хэвлүүлэх "Сурах бичгийн нэгдсэн жагсаалт”-д оруулж батлуулсан. Ингээд зогсохгүй цаашдаа энэ дасгал ажлын дэвтэр үндэсний хэмжээнд нэгдүгээр ангид элсэгчдийн байнгын сурах бичиг болох юм. Энэ бол зургаан настай сурагчдад оруулж буй оюуны маш том хөрөнгө оруулалт” гэсэн юм.

Нийслэлийн 79 дүгээр сургуулийн 1б ангийн багш Б.Гэрэл

-"Хүүхдийг Ивээх сангийн төсөл манай сургууль дээр хэрэгжихээс өмнө би цөөнгүй жил багшилсан байсан ч тус төслийнхний багш нарыг чадавхжуулах модуль сургалтад хамрагдсанаар өөрийгөө шинээр нээсэн. Зургаан настай сурагчидтай болон эцэг эхтэй нь хэрхэн хамтран ажиллах талаар их, дээд сургуульд, тэр тусмаа багш нарт явагддаг сургалтуудад ч төдийлэн тусгагддаггүй маш сонирхолтой, шинэлэг, бүх багш хэрэгжүүлбэл зохих модуль сургалтад хамруулсан. Энэ сургалтад хамрагдсан багш нарын заах арга зүй, сурагчид болон эцэг, эхчүүдтэй харилцах ёс зүйд ихээхэн дэвшилгарсан гэдэгт итгэлтэй байна. Нэг жишээ хэлэхэд, багш хичээлийг олон арга хэлбэрээр шавь нартаа ойлгуулдаг. Тэгвэл зургаан настай хүүхдэд тоглоомын арга ашиглах нь илүү үр дүнтэй гэдэг нь энэ төслөөр батлагдсан. Өөрөөр хэлбэл, зургаан настай хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируулан хичээлээ заах аргыг бусад сургуулийн багш нараас арай өмнө бид шинэлэг аргаар суралцсан гэдэгтээ итгэлтэй байгаа” гэж ярьлаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор сургуулийн 2б ангийн сурагчийн ээж Б.Номин

-"Миний охины сурдаг сургууль Хүүхдийг Ивээх сангийн хэрэгжүүлсэн "Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхийг бэхжүүлэх нь” төсөлд хамрагдсан юм билээ. Нөхөр бид хоёр ажилтай болохоор охиндоо гаргах цаг зав багатай байдаг. Охиноо нэгдүгээр ангид элсэхэд нь үнэнийг хэлэхэд хичээлийн хэрэгсэл, хувцсыг нь бэлдэж өгөөд л оруулсан. Гэтэл сургуульдаа дасах, ангийнхантайгаа ойлголцох, сууж сурах, хичээлээ ойлгохоос эхлээд асуудал нэлээд тулгарсан. Энэ байдлыг богино хугацаанд даван туулж, охин маань бусдаасаа хоцрохгүй, хичээлдээ сонирхолтой, дуртай болоход тус сангийн хэрэгжүүлсэн төсөл маш их тус болсон. Жишээ нь, бусад сургуульд байдаггүй сурагчийн хувийн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг энэ төслийн хүрээнд хэрэгжүүлсэн юм билээ. Үүнтэй холбоотойгоор багштай нь уулзаж, охиныхоо чаддаг зүйлс, давуу болон сул талыг нь хэлж тэмдэглүүлснээр багш нь мэдээлэлтэй уялдуулан хичээлээ зааж байсан. Түүнчлэн эцэг, эхтэй харилцах дэвтэрт тухайн өдөр охин маань хичээлдээ ямар оролцсон, биднээс шалтгаалах юу дутуу байсан зэргийг багш нь бичиж үлдээдэг нь бидэнд маш их тус болдог. Байнга очиж уулзаад байхгүй ч харилцах дэвтрээрээ өдөр бүр ойлголцож, харилцаж байгаа нь маш их таалагдсан. Түүнчлэн сургуульд орохоос нь өмнө хүүхдийнхээ сэтгэл зүйг хэрхэн бэлтгэх тухай эцэг, эхчүүдэд сургалт зохион байгуулсан. Мөн эцэг, эхийн хурлаар хүүхдийн давуу тал, эерэг хандлагуудыг эцэг, эхчүүд хэрхэн дэмжих тухай, хамтран суралцах тухай гэх мэт үр өгөөжтэй зүйл яригддаг болох эхлэлийг тус сангийнхны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа нь таалагдсан. Ирэх жил манай хүү сургуульд орно. Хүүхдийг Ивээх сангийнхны ачаар туршлагатай болсон” хэмээн ярьлаа.

Гурван жилийн турш хэрэгжсэн энэхүү төсөлд нийт 204641 хүн хамрагджээ. Үүнээс давхардсан тоогоор 1523 бага ангийн багш, сургуулийн удирдах ажилтан болон туслах 135 ажилтан, нийгмийн ажилтан, эмч, номын санч гэх мэт боловсон хүчин 231, 12198 эцэг, эх сургалт болон бусад үйл ажиллагаанд оролцон, тодорхой үр дүнд хүрчээ.

Б.Энх

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
:

sweet jewellery http://www.kacakbets1.com/siouxrapids_northzulch/mother-of-pearl-five-piece-dres
s-stud-set-by-simon-carter buy white collar pin regular fit shirt with paisley pattern http://www.kacakbets1.com/sissonville_accord/factory-price-top-quaility-925-ster
ling buy kaisi 5in1 precision metal screwdriver set for apple iphone x for iphone8 7 6s disassemble teardown opening http://www.kacakbets1.com/skidaway_snellville/big-little-necklace-set-big-sister
-and-little-sister-necklace-set-sorority-gift-sister-jewelry-sorority-sister-jew
elry-sis-gift buy campbell hausfeld 5 64 inch welding rods http://www.kacakbets1.com/soudersburg_bricelyn/art-deco-three-stone-diamond-ring

goyard cigar holder coated black canvas weekend travel bag http://www.pepeenvivo.com/newmilford_caliente/goyard-cigar-holder-coated-black-c
anvas-weekend-travel-bag

:

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex