Дуучин М.Золжаргалын дараагийн “дайралт” Шинэ мэдээ 2018/05/25 0 Сүүлийн сар гаруйн хугацаанд "Хайрын хурим” нэртэй дуу олон нийтийн телевиз, хэт богино долгионы радиогоор ихээхэн эрэлттэй цацагдаж сонсогч, үзэгчид дуучин Т.Дэлгэрмөрөнтэй дуулж байгаа бүсгүй хэн бэ? Гэсэн таавар тааж эхэлж байна. Баттай авсан мэдээллээр бол тэрбээр өөрийн сайхан амьдрал цогцлоон босгож хань гэр бүлтэйгээ амьдрахын хажуугаар өөрийн авъяас билигтээ хөтлөгдөн дуучны замналаа дахин эхлүүлж байгаа ажээ.Урьд нь тэрээр урлагийн сургуульд сурч байхдаа дуулж байсан гэдэг бөгөөд гадагшаа суралцах, гэр бүлдээ анхаарлаа хандуулж урлагаа түр орхисон байсан гэнэ.Харин М.Золжаргал одоо Монголын энэ цагийн шилдэг дууны яруу найрагч, ая зохиогч, хөгжмийн зохиолчдтой хамтран ажиллаж шинэ цомгоо гаргах, шинэ шинэ клипүүдийг ар араас нь олонд хүргэхээр ажлаа төлөвлөөд байна. Хамгийн сүүлд түүний нүүр хуудсан дээр тавьсан мэдээллээр Урлагийн гавъяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Г.Энхбаярын аялгуу, яруу найрагч Д.Ган-Очирын шүлгээр бүтсэн "Сэцэн ханы дуулал” нэртэй дууг Хан Хэнтий нутгийн дуучин МУГЖ Г.Хонгорзул, Сүхбаатар аймгийн дуучин Д.Осгонбаяр нартай хамтран дуулжээ. Энэ дууны клипны зураг авалт одоо ид явагдаж байгаа сурагтай. 0
Сэтгэгдэл байхгүй байна.