Ши Жиньпин Их 20-ын уулзалтыг даргална
9-р сарын 4, 5-нд Их 20-ын бүлгийн удирдагчдын 11 дэх дээд уулзалт Хятадын Ханжөү хотноо зохиогдоно.
Их 20-ын дээд хэмжээний уулзалтыг Ши Жиньпин ээд уулзалтын угтах ёслол, нээлтийн ёслол, хэсгийн хуралдаан болон хаалтын ёслол зэрэг 10 гаруй удаагийн үйл ажиллагааг даргалах болно. Их 20-ын бүлгийн гишүүд, зочин орны удирдагчид болон холбогдох олон улсын байгууллагын хариуцлагатай албан тушаалтан нар хуралд урилгаар оролцох юм. Дээд уулзалтад, Ши Жиньпин дарга талуудын хамт "Шинэ бүтээмж, амьжиргааны хүч, харилцан холболт, дэлхийн эдийн засгийг байгуулья” уриа дор, түүнчлэн "бодлогын зохицуулалтыг эрчимжүүлэн, хөгжлийн арга хэлбэрийг шинэтгэх”, "Дэлхийн эдийн засаг, банк санхүүгийн нэн үр ашигтай засаглал”, "Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын эрч”, "Багтаамжтай, хэлхээ холбоотой хөгжил”, "Дэлхийн эдийн засагт нөлөөлөх бусад тулгамдсан асуудлууд” зэрэг чухал сэдвүүдээр яриа зөвшилцөл өрнүүлж, дэлхийн эдийн засагт тулгарсан хамгийн тулгамдсан, хамгийн чухал сорилтуудад төвлөрөн, олон улсын хамтын ажиллагаанд чиг хандлага гаргах болно.
Дээд уулзалтаас өмнө Ши Жиньпин дарга Их 20-ын бүлгийн худалдаа аж үйлдвэрийн дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолд оролцох бөгөөд илтгэл тавьж, Хятадын эдийн засаг, дэлхийн эдийн засаг болон дэлхийн эдийн засгийн засаглалын тухай үзэл бодол, байр сууриа гүнзгий өгүүлэх болно.
Тус уулзалтын хугацаанд Ши Жиньпин дарга мөн холбогдох улс орнуудын удирдагчидтай хоёр талт уулзалт хийж, дээд уулзалтын хэлэлцэх сэдэв, хоёр талт харилцаа, хамтаар сонирхож буй олон улсын ба бүс нутгийн асуудлаар санал солилцох болно гэв.
Сэтгэгдэл байхгүй байна.