As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

ЦЕГ: Хэргийг шалгаж дуустал амиа алдсан хүүгийн талаар мэдээлэл өгөх боломжгүй

0

 

 

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт есөн настай хүүхэд тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

 

Энэ талаар ЦЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "2018 оны зургаадугаар сарын 25-ны орой 20:12 цагт 102 тусгай дугаарын утсанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд тогонд цохиулсан байдалтай нас барсан хүүхэд байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс жижүүрийн бүрэлдэхүүн очиж хэргийн газрын үзлэг хийгдлээ. Хэргийн газрын үзлэгт мөн МХЕГ, УБЦТС-ын холбогдох мэргэжилтнүүд оролцсон. Талийгаач нь 9 настай, А гэгч эрэгтэй хүүхэд байсан. Одоогоор хэргийг мөрдөн байцааж, үхлийн шалтгаан цахилгаан мөн үү гэх мэт шалгалтын ажиллагаа явагдаж байна” гэлээ. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар "Мэргэжлийн хяналтын газраас албан байгууллагуудад хяналт шалгалт байнга хийгддэг. Харин одоогоор Цагдаагийн дүгнэлт гартал мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.