“Hill side” хотхоны зэлтэрийн гацаа хэзээ арилах вэ?
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр оршин суугч, барилгын компани, СӨХ, хүчний байгууллагынхны "мөргөлдөөн” цахим орчныг шуугиулсан. Энэ нь ямар учир "жанцан”-тай болохыг бид эрэн сурвалжилсан юм. Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд орших "Hill Side” хотхоны оршин суугчид болон барилга барих зөвшөөрөлтэй "Солонго лайн” компани хоорондын газрын маргаан "дэгджээ”. Учир нь оршин суугчид нийтийн эзэмшлийн болон хүүхдийн тоглоомын талбайг чөлөөлж өгөхийг тус компаниас шаардсан байна. Ингэхдээ "Хамтын хүч-9” СӨХ-гоороо дамжуулснаа оршин суугчид хэлэв.
Сэтгэгдэл байхгүй байна.