М.Энхболд оо, үнэнээ ѳчиж уучлал гуй!

2

Монгол Улсын Ерѳнхийлэгчийг сонгох сонгуулын үеэр олон нийтэд ил болж задарсан "60 тэрбумын” бичлэг ѳдгѳѳ хүртэл "эвлүүлэг”, "эвлүүлэг биш” гэсэн маргааны манан дунд замхарч эхлэв. УИХ ын гишүүн Л.Оюун- Эрдэнэ энэ асуудлыг дахин сѳхѳж, УИХ ын дарга М.Энхболдыг "Үнэнээ хэлж олон нийтээс уучлал гуй!” хэмээн шаардаж байгааг би дэмжиж байна.  Дэмжиж буй шалтгаан нь:

 1.Асуудлын гол нь ѳдгѳѳ УИХ ын даргаар ажиллаж буй М.Энхболд гэдэг хувь хүнд бус, бараг 20 гаруй жилийн хугацаанд МАХН, МАН, АН уудын бий болгосон хахуульжсан сонгууль, авилгажсан Тѳр, хариуцлагаас хаацайлдаг намуудын тогтолцоонд байгаа юм. Энэ хугацаанд Улаанбаатар хот болон МАН ыг удирдаж, Ерѳнхий сайд, УИХ ын даргын албан тушаалыг хашсан М.Энхболд энэ тогтолцоог бий болгосон эрх мэдэлтнүүдийн нэг нь мѳн.

2."60 тэрбумын” бичлэгээс гадна УИХ ын сонгуульд ялсны дараа эрх мэдэлтнүүдийг "Их тэнгэрт” хүлээж авч буй бичлэг болон Монгол Улсын Ерѳнхийлэгчийг сонгох сонгуулийн "мэтгэлцээнд” урьдчилан бэлтгэж буй зэрэг олон нийтэд ил болсон бичлэгүүд нь М.Энхболдын улстѳр дэх нѳлѳѳ хийгээд, улс тѳр дэх увайгүй үйлдлүүдийнх нь нотолгооны хэсэг нь мѳн. СЕХ болон хууль хэрэгжүүлэх эрх мэдэлтнүүд тодорхой ашиг сонирхлын тѳлѳѳ нэгдэж, томилогдоход нь ил далд хэлбрээр нѳлѳѳсѳн хүндээ үйлчилж байгаагийн нотолгоо мѳн.

3. М.Энхболд 60 тэрбумын бичлэгийн талаар эхэндээ, "Би ийм зүйлд оролцоогүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байнa” хэмээн мэлзэж байсан бол "Би ийм асуудлыг сонссон боловч дэмжээгүй” хэмээн үнэнд гүйцэгдэж байгаа нь ЁС ЗҮЙГҮЙ хүний ХАРИУЦЛАГАГҮЙ үйлдлийн бодит жишээ. Сонгууль бүрийн дараа Монголын Тѳрийн албан хаагчдыг хоморголон халж, намын харьяаллаар томилгоо хийж байгаагаас Тѳрийн бодлогын залгамж уялдаа үгүй болж, хариуцлага хүлээдэггүй дур зоргоороо авирладаг албан хаагчид олон болсныг сүүлийн ѳдрүүдэд  болсон харамсалтай хэргүүд нотолж байна.

4. УИХ ын гишүүн Л.Оюун -Эрдэнийг энэ асуудлыг хѳндѳж тавьснаас хойш сошиал ертѳнц болон хэвлэл мэдээллээр элдвээр гүтгэн доромжилж байгаа нь 4 дэх засаглал болох хэвлэл мэдээллийн байгууллагууд улстѳрчдийн захиалгаар ажиллах болсны нотолгоо. Л.Оюун- Эрдэнэ "Улс тѳр дэх энэ хүү хариуцлага, ёс зүйн асуудал нь ирээдүйн 25 жилд Монгол Улсын хэрхэн хѳгжүүлэх вэ?” гэдэг асуултын хариу байх болно хэмээн мэдэгдэж байгаатай санал нийлж байна. Саяхан болсон Тѳмѳр замын осол, албан хаагчдынх нь гэмт үйлдлүүдийн улмаас ЗТХЯ- ны сайд, дээ сайд нар нь хариуцлага хүлээн ѳѳрийн хүсэлтээр огцорч байгаа нь бидний хүсээд байгаа сайн жишгийн эхлэл юм.

5. Монголын улс тѳр дэх ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГА ын асуудлыг ингэж хѳндѳж байгаа Л.Оюун- Эрдэнэд МАН- ын удирдлагууд таагүй хандаж, дэмжихгүй байгаа нь, намын эрх ашгийг Монгол Улсын эрх ашгаас дээгүүрт тавин хандаж байгаагийн илрэл болно. Сонгуульд ялах зарилгоор хадгалж буй намын нэр хүнд 4 жилийн хугацаатай байдаг бол Монгол Улсын зѳв хѳгжил хийгээд нэр хүнд хэдэн зуун жилийн хугацаатай оршино. Сонгуулийн 4 жилийн хэмнэлтэй Монголын улстѳр, улстѳрѳѳс хэт хамааралтай иргэдийн амьдрал, ёс зүйгүй улстѳрчид нь хариуцлага хүлээдэггүй тогтолцооноос олон нийт залхаж, итгэл алдарч байна.

…Хэнтийн "Бэрх”-ийн уурхайгаас амьдралын гараагаа эхэлж, "Дэлхийн зѳн” олон улсын байгуууллагаас улстѳрд орж, дэлхийд алдартай Харвардын "Кеннэдийн ИС”- д суралцаж тѳгссѳн Л.Оюун Эрдэнэ, Монголын улстѳрд ийм шинэчлэл хийх үүрэгтэй. Олон удаа уулзан санал бодлоо хуваалцаж, дотно сайнаар нѳхѳрлѳж байгаагийн хувьд би түүнд итгэдэг. М.Энхболд "60 тэрбум”- ын асуудлаар "үнэнээ хүлээж олон нийтээс уучлал гуйх” нь Монголын улс тѳр дэх ёс зүй, хариуцлагын тогтолцооны эхлэл байх болно. Энэ үйлдлийн дараа ѳдгѳѳ ч олон нийтийг бухимдуулаад байгаа, МАНАН дунд сарниж алга болж буй олон асуудлууд тодорч, бид тэдэнд хариуцлага шаардан, тооцуулж эхлэх болно.  Бид үүнийг хүсэхгүй байгаа гэж үү?

Гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд болон Монголдоо ажиллаж амьдарч буй бүх монголчууд та нартаа УИХ- ын гишүүн Л.Оюун- Эрдэнийн тэмцлийг дэмжиж УИХ- ын дарга М.Энхболдыг "ҮНЭНЭЭ ѲЧИЖ УУЧЛАЛ ГУЙХ”-ыг шаардацгаая.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
:

mal

:

үнэн дээ

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex