Афганистан дахь цэргийн баазад халдлага үйлджээ
Афганистан улсын умард хэсгийн Баглан муж дахь хамтарсан цэргийн баазад өнгөрсөн шөнө "Талибан” бүлгийн босогчид халдлага үйлдэж, аюулаас хамгаалах хүчний 45 албан хаагч амь үрэгдсэн гэж тус улсын мэдээллийн хэрэгслүүд лхагва гарагт мэдээлэв.
"Талибан” бүлгийн олон зуун босогч Баглан мужийн Баглан-е-Маркази дүүрэг дэх Аллахуддин бааз руу дайрсаны дараа шөнө дундын үед дээрх аймшигт халдлагыг үйлдсэн байна. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд цэргийн 35 албан хаагч, орон нутгийн цагдаагийн газрын 10 ажилтан байжээ.
Энэ долоо хоногт Афганы аюулаас хамгаалах хүчний эсрэг үйлдсэн хоёр дахь халдлага нь энэ болж байна. Даваа гарагт тус улсын умард нутгийн Фаряб мужийн цэргийн баазыг "Талибан” бүлгийн босогчид эзлэн түрэмгийлж, халдлага үйлдсэний улмаас 17 цэрэг амь үрэгдсэний зэрэгцээ 15 хүн шархдаж, 5 хүн олзлогдсон байна.