Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан
НЭГ. ЦЭВЭР АМЕРИК АЯЛГА.
Филиппин улс бол Англиар ярьдаг дэлхийн гуравдагч том орон. Өмнө нь Америкийн колони байсан учраас цэвэр Америк аялгатай. Тус улсад барууны соёл ихээхэн нэвтэрсэн бөгөөд бага сургуулиасаа эхлээд бүх шатны сургуулиуд нь Англи хэл дээр хичээлээ заадаг. Нийтдээ 100 сая орчим хүн амтай бөгөөд үндсэндээ ихэнх хүмүүс нь Англиар ярьдаг. Ялангуяа Сэбү арал нь бизнесийн төв бүс учраас Англи хэл маш өргөн хэрэглэгддэг.
ХОЁР. ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ.
Тус улсын бүх сургуульд өдөр бүр 4-5 цаг ганцаарчилсан хичээл ордог. Та бидний санал болгож байгаа IDEA Academia-д өдөр бүр 5 цаг ганчаарчилсан хичээлд сууна. Өөрөөр хэлбэл суралцагч бүрт нэг багш ноогдох тул суралцах хугацаанд танд сургалтын бүхий л талын дэмжлэг үзүүлж, удирдан чиглүүлж чаддаг. Энэ нь Англи хэлийг богино хугацаанд үр дүнтэй сурахад тань туслах болно. Өдөр бүр орох энэ ганцаарчилсан хичээл нь яриа, сонсгол, бичих, унших, дүрэм гэсэн Англи хэлний үндсэн бүрдэл хэсгүүдээр нэг нэг цаг ордог, хичээл бүрийг өөр өөр багш ордог тул сонирхолтой, үр өгөөж өндөртэй байдаг.
ГУРАВ. СУРГАЛТЫН ОНЦЛОГ.
Та өдөрт 8-10 цагийн хичээлд суух боломжтой. Үүний 5 цаг нь ганцаарчилсан хичээл, үлдсэн 3-5 цагт 3-8 хүнтэй жижиг грүпп хичээл ордог. Мөн хичээл тус бүрийг хөгжилтэй мөн үр бүтээлтэй заахад чиглэгдсэн байдаг. Суралцагч тус бүрийн Англи хэлний түвшинг тогтмол хугацаанд шалгуулж тогтоолгодог. Хичээлийн бүх хөтөлбөр олон улсын стандартын хүрээнд боловсруулагдсан байдаг. Сургуулийн кампус нь оюутан нэг бүрийг тав тухтай орчинд амжилттай сурах нөхцлөөр хангасан байдаг тул богино хугацаанд Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй болох бүрэн боломжтой.
ДӨРӨВ. МЭРГЭЖЛИЙН БАГШ НАР.
Чадварлаг, олон жилийн багшлах ажлын туршлагатай, мэргэжлийн Филиппин багш нараар та бүхэн бүх хичээлээ заалгах болно. Филиппин багш нар цэвэр ойлгомжтой дуудлагатайгаас гадна найрсаг хөгжилтэй хэлбэрээр хичээлээ явуулдаг. Сургуулийн зүгээс багшлах хүний нөөцийнхөө хөгжилд тогтмол анхаарч, мэргэжлийн ур чадварын шалгалтыг байнга авч, сургалтанд тогтмол хамруулж ажилладаг. Та мэргэжлийн, ажлын туршлага ихтэй, ур чадвар өндөртэй, хамгийн найрсаг багш нараар Англи хэл заалгах болно.
ТАВ. ХЯМД ЗАРДАЛ
Сургалтын болон амьжиргааны зардал нь Австрали, АНУ, Сингапур гэх мэт бусад орнуудруу хэлний бэлтгэлд явахаас маш хямд байдаг. Сургалтын төлбөрийн хүрээнд ихэнх улс оронд өдөрт 4-5 цаг грүпп хичээлд суудаг бол Филиппинд эдгээр улс орнуудаас 2 дахин их хичээлийн цагтай бөгөөд таль хувь нь ганцаарчилсан сургалт байдгаараа ялгаатай. Та тус улсад сард 160-аас 200 хүртэл цаг хичээлд суудаг бол бусад улс оронд сард 80 хүртэл цагийн хичээлд суудаг. Зардлын хувьд бусад улс орнуудтай харьцуулахад хямдаас гадна сургалтын чанар нь мөн маш өндөр тул Ази тивдээ Англи хэл сурах боломжтой хамгийн тохиромжтой улс. Их мөнгө төлөөд сургалтын цаг бага бол үр ашиггүй, харин боломжийн мөнгө төлөөд тэр бүх цагаа зорилгыхоо төлөө зориулах нь хамгийн зөв.
ЗУРГАА. СУРАХ ТААТАЙ ОРЧИН.
Сургуулийн кампус нь 24 цагийн харуул хамгаалалттай бөгөөд оюутны орох гарах бүх хөдөлгөөнийг бүртгэлийн системийн хүрээнд бүртгэж, хяналт тавьж ажилладаг. Мөн Сэбү хот нь тус улсын аялал жуулчлалын хамгийн гол бүс тул гадаадын жуулчдын аюулгүй байдлыг засгийн газраас нь онцгой анхаарч ажилладаг. Бие даан хичээлээ хийх заал танхим, номын сан, кафе, сургуулийн орчин дах цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон сонголттой. Өдрийн 3 хоол, өрөө байрны цэвэрлэгээ, хувцас угаалга, виз авах болон сунгах зэрэг бүх үйлчилгээг сургууль хийж гүйцэтгэдэг. Иймээс зөвхөн хичээлдээ төвлөрөхөөс өөр санаа зовох асуудал таньд гарахгүй гэсэн үг.
ДОЛОО. ЧӨЛӨӨТ ЦАГАА ЗУГААТАЙ ӨНГӨРҮҮЛЭХ.
Хичээлийн бус цагаар оюутны хотхоны орчимд иог, бүжиг, ширээний теннис, сагсан бөмбөгийн талбай зэрэг байдаг тул цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Мөн та сургуулийн ойролцоох бассейн, фитнест маш хямд зардлаар тогтмол хичээллэж чөлөөт цагаа үр бүтээлтэй, зугаатай, өөрийгөө хөгжүүлж өнгөрүүлэх боломжтой. Мөн амралтын өдрүүдээр гольф, surfing зэрэг шинэ сонирхолтой спортын төрлөөр хичээллэх боломжтой байдаг.
НАЙМ. ШИНЭ НАЙЗ НӨХӨД.
Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас байнга оюутнууд ирж суралцдаг тул найз нөхөд танилын хүрээгээ тэлж 24/7 Англи хэлээр ярих боломжтой. Өрөөндөө 3-4 оюутан хамт амьдардаг бөгөөд ихэвчилэн өөр өөр улс орноос ирсэн оюутнуудыг нэг өрөөнд хуваарилдаг. Ингэснээр та өөр улс орны соёлд суралцахаас гадна хичээлээ хамтран давтах, мөн амралтын өдрүүдээр аялах шинэ найз нөхөдтэй болж чаддаг. IDEA сургууль нь Япон менежменттэй бөгөөд нийт оюутны 70-аас дээш хувь нь Япончууд байдаг. Тус сургуульд Япон, Солонгос, Хятад, Тайланд, Орос, Арабын зарим орон зэрэг маш улсын оюутнууд ирж суралцдаг.
ЕС. МАРТАГДАШГҮЙ АЯЛАЛУУД.
Амралтын өдрүүдээр Филиппины үзэсгэлэнт арлуудаар аялж далайн эргээр зугаалан, хичээлийн бус цагийг үр бүтээлтэй өнгөрөөх боломжтой. Филиппин улс нь нийт 7718 аралтай. Тус улсад аялал жуулчлал маш сайн хөгжсөн байдаг. Сэбу арал бол хоёр дэх том арал нь бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй, амар тайван гэдгээрээ алдартай. Шинэ найзуудтайгаа хотоор аялж, бас Камотез, Бохол, Мактан гэх мэт маш олон үзэсгэлэнт арлууд руу нь аялж байсан. Байгаль, далайн эргийн үзэсгэлэнт наран шарлагын газрууд гээд үнэах боломжтой.
АРАВ. ОНООНЫ БАТАЛГАА
IELTS-ийн шалгалтын 7 хүртэлх онооны БАТАЛГААТ хөтөлбөрийг таны одоогийн түвшингөөс хамааруулан 3 сарын хугацаатайгаар санал болгодог. Богино хугацаанд эрчимжүүлсэн сургалтанд хамрагдсанаар та зорьсон оноогоо авах боломж нөхцлөөр хангагдана гэсэн үг. Хэрэв суралцах хуагцаа дууссаны дараа тухайн зорьсон оноогоо авч чадахгүй бол дахин үнэгүй суралцах боломжтой нөхцлөөр гэрээгээ хийдэг.
ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ ЗАРЛАЛАА!!!
#IDEA_English_Academy нь намрын онцгой урамшууллаа зарласан. 9 сарын 02-оос эхлэн та 1 сарын 1480$-ын үнэтэ сургалтыг 990$-оор авах боломжтой боллоо. Энэ төлбөрт байр (өрөөндөө 3-4 хүн амьдрах), сургалт (өдөрт 5 цаг ганчаарчилсан, 3-5 цаг грүпп хичээл), өдрийн 3 хоол, хувцас угаалга, өрөө цэвэрлэгээ зэрэг багтсан.
ЭХНИЙ ГРҮПП 9 САРЫН 2-НД, ДАРААГИЙХ 9, 16, 23, 30-НД ОЧИНО, ЯАРААРАЙ ...
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монгол дах албан ёсны төлөөлөгч#MBG_Education-д хандаарай.
https://www.facebook.com/LearnEnglishPhilippine/
Хаяг: Багшийн дээд, Сонор төвийн ард, БАЙГАЛЬ төв 406 тоот
Сэтгэгдэл байхгүй байна.