Хадаг мөнгөн аяганы хэнээрхэл МАН-ын “ураг”-т нөлөөлөв
Энэ залуус юунд суралцаад байгаа юм бол. Нөлөөлөл асар хүчтэй байна. Эерэг талаас нь харах гээд үзэе. Хорин хэдтэй хоёр залуу ажил солилцож байна. Ажлын нь авсан юм чинь яаж хоосон байх вэ гээд мөнгөн аяга хадаг барьжээ. Гэхдээ л энэ бол оюутны байгууллага. Удахгүй ерөнхий боловсролын хоёр сурагч ангийн даргын ажлыг нь хадаг мөнгөн аягатай солилцохвийдээ. Азаар улс төрийн нам дэргэдээ ерөнхий боловсролын сургуульгүй юм даа. Гэхдээ л энэ ёс залуужаад байна. Авлигын далд хэлбэр бол бэлэг юм. Энэ эрдэмд МАН залуусаа арай нялахаас нь сургаад байгаа юм биш үү.
Сэтгэгдэл байхгүй байна.