Эко констракшны барилга барих эрхийг цуцлахад М.Энхболд дарга бамбай болдог уу?

1

"Эко”-гийн гэх шошготой барилгууд хэл ам татлахгүй, иргэдийн амгалан тайван байдалд нөлөөлөхгүй байх нь тун ховор. Чанаргүй, баталгаагүй барилгын гайгаар хүний амь нас эрсэдсэн нь ч бий.

Энэ жилийнх шиг хур бороо элбэгтэй тээр жил "Эко констракшн”-ы барьсан Офицеруудын ордны ойролцоох байрны подвалд үерийн ус орж, жижүүр эмэгтэй гаражид тогонд цохиулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өдгөө ч эл хэрэг давтагдахгүй гэх баталгаа алга. Элит барилгуудынх нь нэг "Кинг таур”, "Маршал таун”-ы байруудынх нь зоорийн давхар буюу автозогсоолууд өнөө хэр өвдөг татсан устай, оршин суугчдынхаа тав тухыг алдуулсаар байна. Оршин суугчид машиндаа сууж, буухдаа шагай давсан усыг туучиж байгаа бол хүүхдүүд өдөр нь тэнд тоглож, орж гарч өнждөг байна. Хэрэв "Баянзүрх” хотхоны адил зоорийн давхар дахь усанд тог дамжвал хэрхэх вэ. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр үхсэний хохь, амьдын зол болоод өнгөрөх үү.

УИХ-ын дарга М.Энхболдтой ойр гэгддэг "Эко констракшн”-ы С.Нямдаваа энэ насандаа ихээхэн нүгэл үйлдэж яваа нэгэн гэхэд хилсдэхгүй биз. Барьж, ашиглалтад оруулсан барилгад нь амьдран суугаа оршин суугчид нэг удаа сайн үг унагаж байсан нь тун цөөн. Ашиглалтад ороод удаагүй барилга нь жил бололгүй тараа таниулж, оршин суугчдынхаа ая тухыг алдагдуулдгаас тэр. Тухайлбал, "Эко констракшн”-ы "Голден парк” хотхон гэхэд сантехникийн асуудалтай. Лифт нь хэд хэдэн удаа унаж, иргэд эмнэлэгт хүргэгдэж байсан гэх мэдээлэл ч бий. Тус хотхоны сантехникийг хариуцан ажилладаг "Таун комфорт” компанийн гүйцэтгэх захирал Н.Баярсайхан "Голден парк” хотхон анх 2008 онд ашиглалтад орсон бөгөөд 2008, 2009 онд 106, 107 байрууд, 2011 оноос хойш 101-303 байрууд ашиглалтад орсон. Энэ хугацаанд цооролт эхний нэг жилдээ бол анзаарагдаагүй. Нэгдүгээрт зөвхөн халуун усны шугам гоожиж байгааг хэлмээр байна. Үүнийг би өөрөө сантехникийн инженер учраас юу гэж дүгнэж байна гэхээр хүйтэн, халуун усны шугамыг яг адилхан шугамаар хийсэн хэрнээ яагаад цоороод байна вэ” хэмээн хэлж байсан.

Түүнчлэн дээврээс дусаал гоочиж, цонхноосоо сийгэх нь энгийн үзэгдэл. Гэхдээ иймэрхүү нөхцөл байдал нь "Эко констракш”-ны хэв маяг гэхэд ч хилсдэхгүй болж. Өөрөөр хэлбэл, цонхноос нь сийгэж, дулаан алдаж, дээврээс нь ус гоожиж, сантехник нь асуудалтай, хана нь мөөгөнцөртсөн бол "Эко”-гийн барилга буюу С.Нямдаваагийн гараар орсон эд гээд шууд таньчихаж болох юм. Эргээд үнэ хүрэхгүй эдгээр барилга хотын төвд энд тэндгүй сүндэрлэсээр байдаг нь хачирхалтай. Энгийн оршин суугчдын орон сууцнаас элитүүдийн гэх зэрэглэлийг хүртэл бий болгож чадсан атлаа чанартаа ганц ч удаа анхаарал хандуулж байгаагүй нь даанч харамсмаар. Хардсан нэгэнд М.Энхболдын албан тушаал эрх мэдэл өндөрсөхийн хэрээр С.Нямдаваагийн орон сууц өргөжин тэлж, "Эко”-гийн гэх шошго хотын төвийг бүрхэх шахна. Үнэтэй газар, тансаг барилгууд барьж чадаж байгаагийн гавьяа нь ч өнөөгийн УИХ-ын даргын буян заяа гэлцдэг юм билээ.

"Элитүүдэд” гэх тодотголтой тэдний байр үнэ ханш, үзэмж хийцийн хувьд яахын аргагүй элит. Үүний нэг нь ашиглалтад орсон даруйдаа 1200 ам.доллараар шоо метр нь үнэлэгдэж байсан Хан-Уул дүүргийн XI хороон дахь "Маршал таун” 216 айлын орон сууц. Тэр бүү хэл, сүүлийн хугацаанд ашиглалтад оруулсан барилгууд дотроосоо шилдэгт тооцогдож, Нийслэлийн мэргэжлийн хяналтаас "Онц” үнэлгээ авдаг гэж байгаа. Мэргэжлийн хяналтынхныг бишрүүлж, оршин суугчдаа уйлуулсаар буй Экогийн байрууд Баянзүрх дүүргийн VIII хороонд 240 айлын орон сууцаар, Баянгол дүүргийн IV хороонд 374, тус дүүргийн VII хороонд 240, V хороонд боссон 264 айлын орон сууцаар үржин нэмэгдэж үргэлжилсээр байна. Хамгийн гол нь иргэд, худалдан авагчдын сэтгэлд нийцэхгүй, чанар, аюулгүй байдлаараа сэтгэл ханамжийн баталгаа өгч чадахгүй байгаа эдгээр барилгыг улсын комисс үг дуугүй хүлээж аваад, улмаар онц дүн тавиад байдаг нь сонирхол татна.

Цахилгаан шатгүй барьчихсан 12 давхар байр, өрөөнүүдийнх нь хаалга хэмжээнээсээ хэтэрснээс хаагдахаа больсон, барилгын зураг төслөө дур мэдэн өөрчилсөн зөрчил, стандартын бус материалаар хана хийснээс хажуу айлынхаа амьдрал руу чөлөөтэй өнгийх боломжтэй зэрэг хариуцлагагүй нь дэндсэн асуудлууд "Эко”-гийн нэр дээр тасардаггүй. Өвөл нь дагжиж, зун нь чийг дааж амьдрах нь Эко констракшны барьсан барилгаас худалдан авч амьдран суугаа оршин суугчдад жил ирэх бүр дасал болж, хэл ам хийхээ ч больсон бололтой. Үнэндээ М.Энхболд дарга С.Нямдаваагийн арыг бүрэн даадаггүйсэн бол Эко констракшн компани барилгын салбараас аль эрт арчигдах байсан биз ээ.

niigmiintoli.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Улаан луйварчин ганц ч олигтой барилга бариагуй дандаа хулхиддаг гардаа сайн тэмцэх хэрэгтэй яг унэнийг бичсэн байна

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex