Өр тавьж эсвэл бүтээн байгуулалтаа хойшлуулж цалин нэмэх үү
Багш нар цалингаа 50 хувиар нэмүүлэх шаардлага тавьсан. Тэгвэл тэдний хэлснээр цалинг нь нэмбэл ямар хэмжээний өртөг зардал гарахыг эдийн засагчид тооцоолжээ. Тодруулбал, сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг 50 хувиар нэмэхэд нэг их наяд төгрөг хэрэгтэй. Энэ бол зөвхөн багш нарын асуудал биш. Татвар төлөгчдийн мөнгөнөөс 183 мянган хүн цалинждаг. Өөрөөр хэлбэл, төсвийнхөө таван төгрөг тутмын нэгийг цалинд зарцуулдаг гэсэн үг. Энэ нь 1.8 их наяд төгрөг аж.
Сэтгэгдэл байхгүй байна.