Монголын байт харвааны тамирчид 1 алт, 3 мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ
Олон улсын мастеруудын тоглолтын холбооноос анх удаа Ази, номхон далайн орнуудын дунд спортын их наадам зохион байгуулж байна. Анхдугаар наадам Малайзын Пенанг хотноо 9-р сарын 7-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг их наадамд 23 орны 5500 гаруй тамирчин спортын 22 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд манай улс спортын 7 төрөлд тамирчдаа илгээжээ.
Үнээс байт харвааны тамирчид хувийн төрлийн тэмцээндээ амжилттай оролцоод байна. Эмэгтэйчүүдээс Шагдарын Бямбасүрэн алтан медаль, Хорлоогийн Отгонтуяа мөнгө, Пагмын Оюунцэцэг хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн харваанаас Б.Ганзориг, Ж.Дашдорж нар мөнгө, Б.Лхагвасүрэн хүрэл медаль тус тус хүртлээ.
Ийнхүү Монголын баг тамирчид Байт харвааны төрөлд 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл нийт 6 медаль хүртэж хувийн төрөлд медалийн тоогоор 2, чанараар 3-р байрт орсон амжилт гаргалаа.
Х.Отгонтуяа
Сонирхуулахад өчигдрийн тэмцээнд Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын их хурлын гишүүн С.Батболдын гэргий Байт сурын холбооны тамирчин Х.Отгонтуяа алтан медалийн төлөө Австралийн тамирчинтай өрсөлдөж, сүүлийн хоёр үед 1 оноогоор хоцрон мөнгөн медалийн болзол хангажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.