Х.Баделхан сайд аа, “Эко”-гийн С.Нямдаваагийн тусгай зөвшөөрлийг цуцлах хангалттай шалтгаан байна

1

-Чанаргүй барилгуудаа зарж борлуулахын тулд рекламны сайнаар чанаргүй амбааруудаа зарж борлуулдаг нь өдгөө нууц биш болсон-

Тийм ээ. Олноо чанаргүй байр барьдгаараа алдаршсан "Эко констракшн” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрлийг цуцалчих эрх мэдэлтэн энэ төрд алга байгаа нь харамсалтай. Ингэж хэлэхийн учир нь тус компанийн захирал С.Нямдаваа нийслэлийн "А” зэрэглэлийн бүхий л газрыг өөрийн болгож, чанаргүй амбааруудаараа дүүргэж эцэст нь далан дотор барилга барьж шуугиан тарьсан юм.

Тодруулбал, арга заль ихтэй С.Нямдаваа энэ сарын 8-ны өдөр төрийн байгууллагуудыг амарч байх өдөр БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд голын далан дотор ямар ч зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажлаа эхлүүлж олны анхаарлыг татсан. Мэдээж тус компанийн захирал С.Нямдаваа хэн нэгэн эрх мэдэлтэнд итгэснээс үүдэж тэрбээр далан дотор барилгын ажлаа эхлүүлсэн гэдэг нь ойлгомжтой.

Хамгийн аймшигтай нь түүний эхлүүлээд байсан газар нь Дунд голын Сэлбэ далан бол Улаанбаатар хотын зүүн хойд хэсгийг үерийн уснаас хамгаалах зорилгоор баригдаж, 2014 онд засвар шинэчлэлтийн ажил бүрэн хийгдсэн. Олон жилийн ус зүйн тооцоо судалгаа, инженерийн хийц зохиомжоор 100 жилд нэг тохиох үерийн гамшгаас хамгаалахаар хийсэн байгууламж байсан аж.

Түүнчлэн тус далан нь 60 метр өргөнтэй атал С.Нямдаваа үерийн далангийн 40 метрийг нь барилга барих гэж буй газартаа оруулж ердөө 20-хон метрийн өргөнтэй үерийн даланг үлдээж Нийслэлчүүдийн амь насанд заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн юм. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Баянмонгол хороолол, Саруул хорооллын оршин суугчид үерийн гамшигт амь нас, эд хөрөнгөөрөө шууд хохирох аюул үүсэх байсан гэсэн үг. Тиймээс л арга заль нь нарийссан С.Нямдаваагийн барилга барих, эхлүүлэх тусгай зөвшөөрлийг цуцлах хангалттай үндэслэл байна гэдгийг БХБ-ын сайд Х.Баделханд хэлэх байна.

Яг үнэндээ С.Нямдаваа чанаргүй барилгуудаа зарж борлуулахын тулд шар хэвлэлийнхэнтэй байрны бартерийн гэрээ хийж рекламны сайнаар чанаргүй амбааруудаа зарж борлуулдаг нь өдгөө нууц биш болсон. Тиймээс л гаднаа гяланцаг, дотроо паланцаг нүд хуурсан С.Нямдаваагийн чанаргүй амбаарууд олон хүний амь нас, эд хөрөнгөнд нь заналхийлж эхнээсээ авахуулаад зах зээлд зарагдахгүй, үнэлэгдэх ямар ч боломжгүй болгож олон мянган хүнийг хохироосон. Тухайлбал, 2010 онд ашиглалтад орсон даруйдаа 1200 ам.доллараар шоо метр нь үнэлэгдэж байсан Хан-Уул дүүргийн XI хороон дахь "Маршал таун” 216 айлын орон сууц. Харин дараагийнх нь 2011 онд ашиглалтад орсон Баянгол дүүргийн IV хорооны нутагт сүндэрлэсэн 1150 айлын багтаамж бүхий "Голден парк” хотхон, Баянзүрх дүүргийн VIII хороонд баригдсан 240 айлын орон сууц, Баянгол дүүргийн IV хороонд 374, тус дүүргийн VII хороонд 240, V хороонд боссон 264 айлын орон сууцуудыг өнөөдөр аль ч банк барьцаанд авдаггүй гэдэг нь бодит үнэн.

Тиймээс л эрх мэдэлтэй нөхдийг олон жил мөнгөөр угжсан С.Нямдаваагийн чанаргүй амбаарууд барих үйл ажиллагааг нь яаралтай зогсоож тусгай зөвшөөрлийг нь цуцлахгүй бол олон мянган иргэдийн амь нас эрүүл мэндээр тоглосон нь багадаж дараагийн балгаа эхлүүлээд байсан нь Дунд голын далан дотор барьсан барилга. Энэ нь түүний үйлдсэн ноцтой гэмт хэрэг гэдгийг баталж байна. Өөрөөр хэлбэл, БХБ-ын сайд Х.Баделханаа танд үүнээс өөр нотлох баримтай хэрэгтэй юу гэж асуумаар байна.

Хэрвээ сайдтан та С.Нямдаваагийн халаасыг тэмтэрээгүй л бол танд түүнийг хаацайлах шалтгаан байхгүй гэдгийг хэлэх байна. Бид дараагийн дугаартаа " Эко констракшн” ХХК болон С.Нямдаваа барилгын зах зээлд хэрхэн яаж зүсээ хувирган орсныг өгүүлэх болно.

Үргэлжлэл бий…

 

Тус компани олон хүний амь насанд заналхийлсэн гэдгийг эдгээр зургууд баталж байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

энэ гомо мөнхөө гэдэг чин ямар есөн шид нь бүрдсэн өвгөн бэ одоо 50 хол гарчихсан хүн гэж байна шүү дээ шар хадны эмнэлгийхэн энэ өвчтөнөө авбал таархийн