Буруу зүйл хийсэн хэн ч бай ажлаа өг гэсэн шаардлагаа бодит болгож өг, У.Хүрэлсүх сайд аа
-ДОЛООН ТЭРБУМ 89 САЯ ТѲГРѲГ ТЕНДЕРЭЭС ЗАВШЧЭЭ-
Тендерээс мѳнгѳ завшсан асуудал дахиад гарчээ. Олигтойхон ажил хийе гэхээсээ ѳмнѳ яаж мѳнгѳ угаах вэ гэж санаашрагчид олширч. Ѳѳртѳѳ мѳнгѳ завшиж л байвал тѳр алдагдал хүлээж, түмэн олон хохирох асуудал биш бололтой. Азийн хѳгжлийн банкны зээлээр Баянхошуу дэд төвийн дэд бүтцийг сайжруулах ажлын авто зам барих, дулааны шугам татах ажлын тендер 2018 оны есдүгээр сарын 15-ны өдөр нээгджээ. Тендерт 6.2 сая ам.доллараар ажил гүйцэтгэх хүсэлтэй дотоодын нэг компанитай 9.0 сая ам.доллараар ажил гүйцэтгэх хүсэлт ирүүлсэн БНХАУ-ын "Людвиг Прайффер”, Прайффер Лэйпзингийн хамтарсан түншлэл өрсөлджээ. Хачирхалтай нь өндөр үнэтэй хийж гүйцэтгэнэ гэсэн Хятадын хамтарсан түншлэл тендерт ялж, хямд үнээр чанартай гүйцэтгэх санал өгсөн дотоодын компани ялагдсан байх юм. Өөрөөр хэлбэл, тендерт 2.8 сая ам.долларын илүү ѳртгѳѳр ажиллана гэсэн хятадын компани ялсан байна.
Эндээс харахад буцаан тѳлѳх нѳхцѳлтэй зээлийн мѳнгѳѳр тус тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүд гараа угааж байна гээд хэлэхэд буруутахгүй нь. Тѳслийн зохицуулагч Д.Авирмэд нь сард ТАВАН САЯ тѳгрѳгийн цалин авдаг. Бараг 20 шахуу ажилтан албан хаагчидтай, Ажилтнуудын хамгийн бага нь ХОЁР САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН тѳгрѳгийн цалинтай. Дээрээс нь тэрбум тэрбумаар тендер будилаантуулж сууна. Хамгийн гол нь зарлагдсан тендерийн мѳнгѳ, ажилчдын цалин, хүүтэйгээ бүгд эргээд татвар тѳлѳгчдийн халааснаас гарч тѳлѳгдѳнѳ.
Д.Авирмэд ба түүний нѳхдийн будилуулсан 2.8 сая ам доллар буюу ДОЛООН ТЭРБУМ НАЯН ЕСѲН САЯ тѳгрѳгийн тендерийн асуудлыг Авилгатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллага шалгаж үзнэ үү. 150 хүүхдийн хүчин чадалтай нэг цэцэрлэгийг НЭГ ТЭРБУМ ТАВАН ЗУУН САЯ ТӨГРӨГӨӨР барьдаг гээд бодохоор таван цэцэрлэг элбэг барих мөнгө хэн нэгний халаасанд орж, гарыг нь угааж эхэллээ.
Ганцхан тендерээс тэрбум тэрбумаар нь шамшигдуулаад байхад "Ерѳнхий сайд нь буруу зүйл хийсэн хэн ч бай ажлаа ѳгѳхѳд бэлэн бай” гэж хий сүржигнээд ч яах билээ. Хаданд хашгирсантай утга нэг биз. Бага мѳнгѳѳр чанартай хийх дотоодын компани байсаар байтал долоон тэрбумын илүү ѳртѳгтэй хятад компани сонгох ямар шалтгаан байв.
Нэг тендэрээс ДОЛООН ТЭРБУМ НАЯН ЕСѲН САЯ тѳгрѳг завшаад байвал улс орон яаж хөгжих вэ? Шат шатан дахь тендерийн луйврыг зогсоох зориг, эрх мэдэл танд бий юү Ерѳнхий сайдаа…
…Эл хөгийн луйврыг яаралтай зогсоох арга хэмжээ авахгүй бол дээрх хятад компани, эрхэм Авирмэд тэргүүтэн ямар холбоотой, яагаад өндөр зөрүүтэй ажлын саналд зээл олгосон зэрэг олон асуултын хариуг бид нэхэн тавих болно…
Эх сурвалж: Niigmiintoli.mn
Сэтгэгдэл байхгүй байна.