Б.ГАРАМГАЙБААТАР-ын хүү ГАРАМГАЙ ЛУЙВАРЧИН болжээ
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан "Монроуд" компани 2012 онд Халзанбүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 километр замыг барих тендерт түвэггүй шалгарч чадсан сүйхээтэй байгууллага. 37.2 тэрбум төгрөгийн зардал гарах тендерийн үнийн дүн гэнэт л нэг өдөр 46.3 тэрбум болж нэмэгджээ.
Тус компани энэхүү замыг барих ажлыг 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсэн хэрэгт буруутгагдан
шалгагдаж байгаа юм. Компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй гэнэ.
Гишүүн Б.Гарамгайбаатар "Би энэ компанийг үүсгэн байгуулсан ч удирдлагыг нь өөр хүмүүст шилжүүлээд 10-аад жил болж байна. Тэд миний ямар ч оролцоогүйгээр тендерт ялсан. Надад энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна” гэж мэлзсэн билээ.
Тэгвэл Б.Гарамгайбаатар гишүүн уг компанид хамгийн их хамаатай ажээ. "Монроуд" компанийг түүний хүү Г.Тэнгис удирдаж байгаа юм. Тавьж эхлээгүй замынхаа санхүүжилтэд түүний компани Хөгжлийн банкнаас 30 гаруй тэрбум төгрөг авчихсан гэж яригддаг билээ. Дэндүү танил тал ихтэй компани л хийгээгүй ажлынхаа гүйцэтгэлийн мөнгийг урьдчилан авдаг нь тодорхой зүйл.
Түүний хүү Г.Тэнгис ОХУ-ын замын битум үйлдвэрлэдэг томоохон компанитай харилцаж, итгэлийг нь олж авсаны дараа их хэмжээний битум зээлээр авсан бөгөөд төлбөрийн үлдсэн хэсэг болох нэг сая доллар дээрээ луу унжиж, орос ах нарын үгийг нь хэлүүлж байгаа гэнэ шүү. Оросын компани түүнийг сураглаж, эрэл хайгуул болсны эцэст аргаа бараад манай хууль хяналтын байгууллагад хандахаар шийдсэн байна. Хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө гаргаж авсан Г.Тэнгис хүү ийнхүү гадны түнш компаниа салам хуурчээ.
МАШ НУУЦ