Оюутолгойн ажлын хэсгийнхний идэвх яагаад суларчихав?!
Т.БАТСАЙХАН
УИХ–ын дарга М.Энхболд өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд захирамж гаргаж, Оюутолгойн хөрөнгө оруулалтынгэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ–ынгишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба–Очир ахалж, дэд ахлагчаар УИХ–ын гишүүн Д.Тэрбишдагватомилогдсон байдаг.
Бүрэлдэхүүнд УИХ–ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат–Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллахаар болов. Мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ–д танилцуулахыгАжлын хэсэгт захирамжаар даалгасан байна. Үүнээс хойш долоон сарын хугацаа өнгөрсөн ч ажлын хэсгийнхэнодоо хүртэл санал дүгнэлтээ урьдчилсан байдлаар танилцуулаагүй байна. Энэ хугацаанд ажлын хэсгийн ахлагчД.Дамба–Очир нэрээ татаж, түүний оронд Д.Тэрбишдагва ажиллах болсон. Д.Дамба–Очирыг ашиг сонирхлын зөрчилтэйгөөр нэрээ татсан байж магадгүй гэсэн таамаг байсан юм. Одоо тэдний ярьж буйгаар бол 200 хуудасматериал цугларсан бөгөөд үүнийгээ нэгтгэж, удахгүй УИХ–д танилцуулна гэсэн тайлбар өгч байна. Нууцынзэрэглэлтэй учраас зарим мэдээллийг өгөх боломжгүй гэсэн бүрхэг хариулт ч явж байгаа юм. Мөн өчигдөрболсон Ажлын хэсгийн хуралдаанд 11 хүнээс зургаан гишүүн ирж, ирц нь арай гэж бүрджээ. Ажлын хэсэг дотортаван дэд ажлын хэсэгтэй. Эдгээрийг таван Төрийн нарийн бичгийн дарга ахалж байгаа. Дэд ажлын хэсэгтсудлаачид, эрдэмтэд, намуудын төлөөлөл, нам бусчуудын төлөөлөл, эдийн засагчид, төрийн албанынхан зэрэг олонхүн багтаж чиглэл чиглэлээрээ ажиллаж байгаа. Дэд ажлын хэсгийн дүгнэлт өнгөрсөн наймдугаар сард гарчихсанбайна. Харин УИХ дахь ажлын хэсэг сул байгаа нь үүн дээр ч харагдаж байна. Гуравдугаар сард ажлын хэсэгбайгуулагдаж, наймдугаар сард дэд ажлын хэсгийн дүгнэлттэй танилцсан. Одоо арваннэгдүгээр сар болж байхадУИХ–д санал дүгнэлтээ ч танилцуулаагүй байна. Мөн ажлын хэсгийн хуралдаанд гишүүдийнх нь тал хувь оролцохгүйбайгаа нь энэ ажлын хэсэг зөв дүгнэлт гаргах эсэхэд эргэлзээ төрүүлж эхэллээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин