ХЭН, ЮУ ХЭЛЭВ: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал

0

ХЭН, ЮУ ХЭЛЭВ: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газраас Монгол банк, Монголын банкны холбоотой хамтран зохион байгуулж буй "Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна.

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх: 

ХЭН, ЮУ ХЭЛЭВ:

 

Монгол улс Ази, номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүнээр 2004 онд элсэж улмаар 2006 онд болон мөнгө угаах болон терроризмийн санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталснаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхтэй явуулж байгаа билээ. 2016-2017 онд Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагаас Монгол улсын мөнгө угаах терроризмийн санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо үйл ажиллагаанд 2 удаагийн харилцан үнэлгээ хийж тодорхой үнэлт дүгнэлт өгсөн байдаг. Уг үнэлгээгээр манай улс хангалтгүй дүн авч цаашид засч залруулах нэлээдгүй олон асуудал байгааг тодорхойлсноор төр засгийн бүх шатны байгууллагууд мөнгө угаах тэмцэх үйл ажиллагааны тогтолцоо хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээ илүү анхаарал тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд 2017 онд мөнгө угаах болон терроризмийн санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр мөн Ази, номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тус тус баталж, бодлого үйл ажиллагаанд тусгасан. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд төрийн болон, төрийн бус байгууллагууд, их дээд сургууль, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын судлаачид, хууль сахиулах салбарын практик ажилтнууд мөн энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд цаг заваа гарган оролцож байгаад гүн талархал илэрхийлье. Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд улс орнуудын эдийн засаг, тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулахад саад бэрхшээл учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй бодит аюулын нэгэн төрөл болсон байна. Ялангуяа гадаад хүчин зүйлээс шууд хамааралтай эмзэг эдийн засаг бүхий манай улсын хувьд уг асуудалд дорвитой анхаарч шаардлага хэрэгцээ тулгамдсан асуудлын нэг болсон гэдгээ онцолмоор байна.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

ХЭН, ЮУ ХЭЛЭВ:

 

Мөнгө угаах гэмт хэрэг нь дэлхий нийтийг түгшээж, улс орнуудын эдийн засгийн аюүлгүй байдалд сөргөөр нөлөөлж, тогтвортой байдалд саад бэрхшээл учруулсаар байна. Олон улсад мөнгө угаах терроризмтэй тэмцэх үйл ажиллагаа олон хэлбэрээр явагдаж байна. Монгол улс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2004 онд Мөнгө угаахтай тэмцэх Азийн байгууллагын гишүүн орноор элсэн орж өнөөдрийг хүртэлх хугацаанд зөвлөмжийг нь авч ажиллаж байгаа. 2017 онд мөнгө угаах терроризмтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Мөн 2018 онд Ерөнхий сайдын захирамжаар Үндэсний зөвлөл байгуулж, тус зөвлөлийг миний бие ахлан төлөөлөлд нь холбогдох хууль хяналтын байгууллага, банк санхүүгийн байгууллага, хамтарч ажиллаж байна.

Өнөөдрийн Эрдэм шинжилгээний бага хурал мөнгө угаах терроризмтай тэмцэх ажилд шинэ түлхэц болж өгнө гэдэгт найдаж байна. Шинэ төрлийн энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд зөвхөн хамтын ажиллагаа үр дүн өгөх чухал юм.

Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг:

ХЭН, ЮУ ХЭЛЭВ:

 

ХЗДХЯ, ЦЕГ харъяа байгууллагууд хамтран "Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон маш чухал ажил. Санхүүгийн мэдээллийн алба нь Монгол банкны дэргэдэх байгууллага юм. Монгол банкны хувьд арилжааны банкуудтай нийлж мөнгө угаах гэмт хэргийн эсрэг үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээг авч ажилладаг. Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд Монгол банкны зүгээс шаардлагатай ажлуудыг хийж байгаа. Ирэх 2019 онд Go email гэх санхүүгийн тагнуулын  тусгай програм хангамжийг нэвтрүүлэх гэж байна. Ингэснээр өнгөрсөн хугацаанд цуглуулсан мэдээлэл дээр дүн шинжилгээ хийх, төрийн байгууллагуудтай мэдээллүүдээ хуваалцах боломжтой болно. Сэжигтэй гүйлгээг манай арилжааны банкууд Санхүүгийн мэдээллийн албанд ирүүлдэг. Сэжигтэй гүйлгээ гэдэгт нэг хүн нэг дансаараа олон удаагийн давтамжтайгаар их хэмжээний мөнгө шилжүүлэх, хүлээн авах зэрэг ордог. Түүнийг нь Санхүүгийн мэдээллийн алба нягтлаад үнэхээр хэрэгтэй гэж үзэх юм бол цагдаагийн байгууллагад ханддаг. Тиймээс бид энэ үйл ажиллагааг улам нарийвчлан шалгаж ажиллах хэрэгтэй байгаа юм. 

ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилт зохицуулах газрын дарга Э.Энхтуяа: 

ХЭН, ЮУ ХЭЛЭВ:

 

Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор ХЗДХЯ, ЦЕГ-тай хамтраад "Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал" сэдэвт олон улсын хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой асуудалд дүн шинжилгээ хийж, олон улсын болон Монголын эрдэмтэдийн санал бодлыг сонсох, олон улсын стандартын дагуу хүрч ажиллахад бидэнд хэрэгтэй байгаа мэдээлэл, мэдлэгийг хуваалцаж, шилдэг туршлагыг нь солилцож, зөвлөмж гаргахаар ажиллаж, тус хурлыг зохион байгуулж байна. Тус олон улсын хурлаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хууль сахиулах байгууллагууд хамтран  ажиллаж мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хянан шалгах ажиллагаандаа хэрэглэх нь бидний гол зорилго. 

Япон Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Такаока Масато: 

ХЭН, ЮУ ХЭЛЭВ:

 

Өнөөдөр "Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаадаа баяртай байна. Монгол улсын Засгийн газар өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа танилцуулгыг сонсож, үнэлэлт дүгнэлт хийхэд чухал хурал болж байна. Аль ч улс иргэний нийгмийн аюулгүй байдал санхүүгийн эргэх системийг тогтвортой байлгахын тулд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх шаардлагатай. Япон улс, Монгол улс  энэхүү тэмцэлд чухал байр суурьтайгаар хандах хэрэгтэй. Ялангуяа даяаршил эрчимтэй явагдаж буй өнөөгийн нийгэмд зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмын хил дамнасан үйл ажиллагаа өргөжиж байгаа бөгөөд эдгээр байгууллагуудын санхүүгийн эх үүсвэрийг таслан, нягт ажиллагааг зогсоохын тулд нэгдмэл байр суурьтай байж, өчүүхэн ч алдаа гаргаж болохгүй. Энэ тал дээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа муу байх тусам олон улсын санхүүгийн гүйлгээнд саадгүй оролцоход бэрхшээл тулгарна. Япон, Монгол хоёр орны Санхүүгийн мэдээллийн алба хоорондын хамтын ажиллагааны бүтэц бий болж байгаа бөгөөд энэ салбарт тогтоосон харилцаа холбоо цаашид уламс гүнзгийрэх болно.

ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчооны ажлын албаны дарга цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан: 

ХЭН, ЮУ ХЭЛЭВ:

 

Эрдэм шинжилгээний бага хуралд гадаадын төлөөлөгчдийн дотор АНУ, Япон, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс, Канад улсыг төлөөлөн Монгол улсад суугаа элчин сайдууд мөн бусад элчин сайдын холбогдох албан тушаалтнууд оролцож байна. Мөн АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, БНСУ-ын Үндэсний цагдаагийн ерөнхий газар зэрэг томоохон байгууллагууд оролцлоо. Онцлон хэлэх зочин бол Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн ахлах зөвлөх бөгөөд эдийн засгийн гэмт хэргийн албаны дарга Андрю хуралд илтгэл тавьж хэлэлцүүллээ. Гадаадын зочид төлөөлөгчид бол үндсэн хоёр асуудал дээр санал нэгдэж байна. Нэгдүгээрт мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаанд амжилттай тэмцэхийн тулд олон улсын хамтын ажиллагаа маш чухал.  Хоёрдугаарт бидний зохион байгуулж буй өнөөдрийн хурал бол мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулахад энэхүү чухал ажилд Монгол улсын зүгээс оруулж буй томоохон хувь нэмэр юм.

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Оргил: 

ХЭН, ЮУ ХЭЛЭВ:

 

Мөнгө угаах гэмт хэргийн хувьд шинэ Эрүүгийн хуулийн 18 дугаар бүлэгт багтаж байгаа. 2018 оны эхний хагас жилийн байдлаар 26 мөнгө угаах гэмт хэрэг шалгагдсан. Үүнээс цагдаагийн байгууллага 10 хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн бөгөөд долоон хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн байгаа. Хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн учраас мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой хэргүүд шүүхээр шийдэгдээд явж байна. Одоогийн байдлаар шүүхээр таслагдсан хэргүүдийг харахад хулгайлах гэмт хэргүүд зонхилж байна. Яагаад хулгайлах гэмт хэргийг мөнгө угаах гэмт хэрэгрүү оруулдаг вэ гэхээр хулгайн эд зүйлсийг байнга авч байгаа ломбард, гар утасны наймаачид хулгайн эд зүйлсийг мэдсээр байж авч байгаа нь өөрөө мөнгө угаах гэмт хэрэг юм. Цагдаагийн байгууллагын зүгээс  иргэдийг сүлжээний бизнес болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн урьдчилан сэргийлэх ажлыг байнга зохион байгуулж , иргэдэд үнэн зөв мэдээллийг өгч ажиллаж байна.

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошуучС.Ариунболор: 

ХЭН, ЮУ ХЭЛЭВ:
Манай улсад мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэг нь ихэнхдээ залилах, хөрөнгө завших, авлигал, хээл хахууль, хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, байгаль орчны эсрэг, татвараас зайлсхийх, хар тамхи, хүн худалдаалахтай холбоотой гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгийг хувиргах, шилжүүлэх, гүйлгээнд оруулах байдлаар үйлдэгдэж байна.   

 

Мөнгө угаах гэмт хэргийг зөвхөн хууль сахиулах байгууллагууд эсвэл төрийн дээд албан тушаалтнуудтай холбогдолтой гэмт хэрэг гэсэн өнгөц ойлголтууд байдаг. Мөнгө угаах гэмт хэрэг нь санхүүгийн систем болон худалдааны системд оролцож байгаа бүх хүмүүсд хамааралтай. Тиймээс санхүүгийн систем болон худалдаанд оролцож байгаа хэн бүхэн тухайн асуудалдаа маш нухацтай хандаж, өөрийгөө эрсдлээс хамгаалах хэрэгтэй. 

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Сүхболд: 

ХЭН, ЮУ ХЭЛЭВ: Ази Номхон далайн бүсийн Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас Монгол улсад хийсэн хоёр дахь удаагийн харилцан үнэлгээнд Монгол улсын гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо, хууль эрхзүйн орчин бүрдсэн гэж дүгнэсэн боловч мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд нилээдгүй асуудал байгаа.

 

Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаас сүүлийн зургаан жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд мөнгө угаах гэмт хэргийн тоо олон боловч мөнгө угаах гэмт хэрэгтэй холбогдох өндөр эрсдэлтэй, залилах, хөрөнгө завших, авлигал, байгаль орчны эсрэг татвар төлөхөөс зайлсхийх зэрэг суурь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө мөнгөтэй холбогдсон этгээдүүдэд шүүхээр эцэслэн ял оногдуулаагүй, ахуйн хүрээнд үйлдэгддэг хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө мөнгөтэй холбогдсон этгээдүүдэд мөнгө угаах зүйл ангиар ял оногдуулах хандлагатай байгааг цаашид анхаарах хэрэгтэй байна. 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex