Михаел Бойтлер өөрийн уран бүтээлүүд, тэдгээрийг хийдэг аргачлалыг зааж өгнө
Герман улсын Берлин хотын уран бүтээлч Михаел Бойтлер өөрийн уран бүтээлүүд, тэдгээрийг хийдэг аргачлалын талаар "Төслийн аргалчлал” нэртэй яриа хийх гэж байна.
Уулзалт 11 дүгээр сарын 3-ны өдөр 17:00 цагаас Улаанбаатар Чуулгад болно.
Түүний уран бүтээлүүд тодорхой нэгэн үзэсгэлэнгийн талбайн нийгэм, архитектурын зохион байгуулалтад үзүүлж буй өөрийнх нь реакц байдаг. Ингэхдээ тэрбээр тухайн орон зай, талбайг бүтээлээ туурвиж босгох байгууламжаар ашиглахаас гадна тэрхүү газраа уран бүтээлээ олон нийтэд дэлгэн үзүүлдэг.
Михаел өөрийн уран бүтээлийн бүрдэл хэсгүүдийг зохиохдоо эхлээд түүнийг хийхэд шаардагдах машин төхөөрөмжүүдийг зохион бүтээнэ. Дараа нь үйлдвэрийн аргаар хийсэн цаас, төмөр, мод эсвэл хуванцарыг боловсруулж ашиглах ба уран бүтээлээ хийхдээ бусад хүмүүсийг оролцуулдаг.
Тэрбээр Монгол дахь уран бүтээлээ хийхэд хамтран ажиллах Монгол уран бүтээлчидтэй хамтрах хүсэлтэй байгаа аж.
Михаел Бойтлер 2003 онд Франкфурт ам Майн хотын Штаделшүле сургуулийг дүүргэж, 2000-2001 онд Шотландын Гласгоуын Урлагийн их сургуульд суралцаж байсан. Герман, Англи, Испани, Бельги, Франц, Япон, Солонгос, Сингапур зэрэг дэлхийн олон орнуудад өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнг бие даан болон багаар хамтран гаргаж байсан туршлагатай уран бүтээлч юм.
Түүний бүтээлүүдээс:
Сэтгэгдэл байхгүй байна.