У.Хүрэлсүх:Бүр болохгүй бол би өөрөө огцорно

4

У.Хүрэлсүх:Бүр болохгүй бол би өөрөө огцорно

УИХ-ын чуулганаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн чөлөөлөгдөх асуудлыг хэлэлцэж байна.

Ж.Мөнхбат: -Нийгэмд үүсээд буй томоохон асуудалд хариулт өгөх асуудлыг хэлэлцэж байна. Ж.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нар алдаагаа ухаарч огцордог жишгийг оруулж ирж байгаад баяртай байна. Нөгөөтэйгүүр харамсалтай байна. Бид ард түмний итгэлийг ямар их хүлээсэн билээ дээ. Нийгэмд ард иргэдийн уур бухимдал дүрэлзэж байна. Үүн рүү наймын хувинтай ус хийгээд нэмэргүй. Засгийн газар нэг сайддаа хариуцлага тооцоод мундаг байгаа мэт PR явж байна. Ер нь ард түмний итгэл чухал юм уу, Засгийн газрын нэр хүнд чухал юм уу.

У.Хүрэлсүх: -Би Ерөнхий сайдаар томилогдоод нэг жил болж байна. Томилогдохдоо эдийн засгаа сэргээх, төрийн албаны хариуцлагыг сайжруулах зорилт тавьсан. Эдийн засгийн байдал дээшилсэн. Харин нөгөө зорилт нь хангагдахгүй байгаа. Тиймээс тун удахгүй МАН асуудлаа ярина. Энэ Засгийн газар цаашид ажиллах ёстой эсэхийг ч ярина. Хангалттай хугацаанд хүлээлээ. Зээл авсан гишүүд ард түмнээсээ уучлалт гуйхгүй бол дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Удахгүй намын гишүүдийнхээ дэмжлэгтэйгээ намынхантайгаа хариуцлага ярина. Болохгүй бол ард түмнийхээ дэмжлэгийг авна. Тэгээд бүр болохгүй бол өөрөө огцорно.

З.Нарантуяа: -Иргэд УИХ-ын гишүүдийг аль намынх вэ гэдгээсээ үл шалтгаалан ажиллаж улс орноо хөгжүүлээсэй гэж хүсч байна. Та намын даргын хувьд УИХ-д байгаа 65 гишүүнээ зангидаж чадаха нь уу. Чаддаггүй юм аа гэхэд Засгийн газрын гишүүдээ зангидаж чадах нь уу. Яагаад гэвэл танхимын гишүүд чинь Засгийн газраас орж ирж байгаа асуудалд эсрэг санал өгөх байдал ажиглагдаад байна. Та ард түмний итгэлийг алдахаас айж байна гэсэн. Ард түмэн таньд аль хэдийнэ итгэхээ больчихоод байна. Та үүнийг сөрөг хүчний гишүүний үг гэж битгий хүлээж аваарай. Та анх томилогдохдоо манай сайд нараас хууль бус зүйл битгий шаардаарай гэж байсан. Гэтэл одоо танхимын гишүүнээр чинь хууль бус зүйл хийлгэчихсэн сууж байна. Та хуульд хэзээнээс захирагдах вэ.

У.Хүрэлсүх: -Бидний хамгийн чухал зүйл бол ард түмний итгэл найдвар. Үндсэн хуулиа хурдан өөрчлөх хэрэгтэй. Ингээгүй цагт ямар ч Ерөнхий сайд гарч ирсэн өөрчлөлт шинэчлэлт хийж чадахгүй. Тиймээс алдаагаа засах хамгийн чухал асуудал бол Үндсэн хуулийн өөрчлөлт. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх хэрэгтэй. Удахгүй МАН-ын Бага хурал хуралдана. Ардчилсан нийгэмд санал зөрөлдөнө. МАН-ын 65 гишүүн гэдэг бол нэг хэвэнд цутгасан хүн биш. Энэ 65 гишүүнийг зангидана гэвэл ардчилсан нийгмийн зарчимд нийцэхгүй.

Я.Санжмятав: -Хүүхдүүд зодолдохдоо ч унасан нэгнээ өшиглөдөггүй. Тиймээс Б.Батзорийн талаар хэдэн зүйл хэлэх гэсэн юм. Би Б.Батзоригийг залуу байхаас нь хамтарч ажиллаж байсан. МАН ярьж эхлээгүй байхад энэ хүн 1000 айлын орон сууж барьж байсан залуу. Хүний төлөө ажилладаг смэтгэлтэй залуу. Гэтэл намынхан нь үнийг мэдсээр байж чимээгүй суугаад байх юм. Ялангуяа зээл авсан хүмүүс нь үгээ хэл л дээ.  

Сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн Б.Батзориг "Энэ ажлыг аваад жил гаруй хугацаа өнгөрлөө. Газар тариалан, мал аж ахуйн салбарт өсөлт гарсан байгаа. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар хариуцлага хүлээж албан тушаалаа хүлээлгэж өгөх хүсэлтээ гарсан. Ийм асуудал гарсанд ард түмнээсээ, ээжээсээ, салбарынхаа хамт олноос уучлал хүсье гэв.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

4 сэтгэгдэл
:

Болохгүйгээр барахгүй гишүүд чинь ЕС г араар нь тавиад даапаалаад бна шүү

Болохгүйгээр барахгүй гишүүд чинь ЕС г араар нь тавиад даапаалаад бна шүү

:

Neg ugeer helbel Batzorig zasgiinhaa daalgavriig l bieluulsen hun l dee. Hurelsuh ooroo sain duraaraa ogtsrono gej haishaa harsan yum baidag yum. Zasgiin gazar ni bagaaraa ajillah zarchimtai ogtsorvol buren bureldehuunee l ogtsorch irsen. Hurelsuh ooriigoo usnaas huurai gargah sanaatai shud sugalj baina daa. Amdashsan heree 13 dahina aa. Hurelsuh ooroo zasgaa unagaj baigaad gants shud ni uldej ulmaar eronhii said bolson tuuhtei.Odoo tanhimaa neg negeer merseer l baina aa

:

Sanjmyatawa tiimee naad batzorig chin kyukyushuzan batbayarin oron suuciig bariulj bsan menejer 25r emiin sangiin tend gehdee torin ajild tyu ch bhgyu 00

:

Хүрэлсүхийн огцрох асуудал биш,Монгол улс хэцүүдээд байгаа нь асуудал юм шиг

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex