20 жил далавчаа дэлгэсэн Адриана Лима ”Victoria”s Secret”-ийг орхилоо

1

20 жил далавчаа дэлгэсэн Адриана Лима ”Victoria”s Secret”-ийг орхилоо

 

Дэлхийн хамгийн алдартай дотуур хувцасны шоу болох "Victoria”s Secret"-ийн 2018 оны шоу дуулиан шуугианаар дүүрэн болж өндөрлөлөө. Тус шоуны хамгийн сэтгэл хөдөлгөсөн бөгөөд гунигт үйл явдлаар 20 жилийн турш далавчаа дэлгэн "Victoria”s Secret"-ийн тайзыг чимсэн сахиусан тэнгэр Адриана Лимагийн тайзаа орхиж буй явдал тодорлоо. Халуун цуст Бразил бүсгүй 37 насандаа ийнхүү тайзаа орхиж буй бөгөөд сүүлийнхээ алхалтын үеэр нулимсаа барьж дийлсэнгүй. 

Тэрбээр 1982 онд Бразилын Сальвадор хотод төрсөн бөгөөд Африк, Швейцар, Энэтхэг болон Америкийн уугуул индианы цус түүний судсаар гүйж буй ажээ. 15 настай түүнийг гудамжаар алхаж явахад нэгэн загварын агентлагийн төлөөлөгч таарснаар түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн бөгөөд  тэрээр тун богино хугацаанд амжилтад хүрч "Victoria”s Secret"-ийн сахиусан тэнгэр болж байжээ. Үүнээс өмнө Гэлэнмаа болох зорилготой байсан тэрээр өнөөг хүртэл шүтлэгтээ үнэнч хэвээр байж үргэлж биедээ Ариун Библи авч явдаг байна. Буяны үйлс хийх тун ч дуртай тэрээр өнчин  хүүхдүүдэд туслах сан байгуулан ажиллуулдаг бөгөөд "Caminhos da Luz” нэртэй асрамжийн газар үргэлж хандив өргөдөг байна. 

 

Image result for адриана лима

 

Image result for адриана лима

 

Image result for адриана лима

 

Image result for адриана лима

 

Related image

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Сайхан бүсгүй , АМЖИЛТ