Технологи, инновацийн эрх зүй, бодлогын орчинг боловсронгуй болгох талаар санал солилцлоо
Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Финлянд улсын "НИРАС” зөвлөх компанийн төлөөлөлтэй уулзаж Шинжлэх ухаан технологи, инновацийн эрх зүй, бодлогын орчинг боловсронгуй болгох талаар санал солилцлоо.
Өнөөдрийн уулзалтын үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа олон талаараа манай улстай ижил төстэйн дээр шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт үсрэнгүй дэвшил хийж буй Финлянд улсын зөвлөх компанитай хамтран ажиллаж буйдаа талархал илэрхийлээд үндсэн таван асуудал дээр төвлөрөн анхаарч оновчтой, тодорхой тайлан, зөвлөмж гаргаж өгөхийг хүссэн юм. Үүнд:
Дашрамд дуулгахад Финлянд улс нь хүн ам цөөн, эрс тэс уур амьсгалтай, том хөрш орнуудын нөлөөлөл ихтэй зэрэг олон талаараа манай улстай төстэй түүнчлэн шинжлэх ухаан, технологи, инновацийн салбартаа сүүлийн 30 гаруй жилд маш том дэвшил хийж буй улс аж.
Сэтгэгдэл байхгүй байна.