ХХАА-н салбарын Шинжлэх ухаан, технологи, инноваци Үндэсний чуулганы дүгнэлт, зөвлөмж

0

DSC00653

Энэхүү үндэсний чуулганаар хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн төлөв байдал, цаашдын хөгжил, инновацийн бодлого,  чиг хандлага, мал аж ахуй, газар тариалан, хүнс үйлдвэрлэлийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн нөхцөл байдал, үйлдвэрлэгчдийн дэвшилтэт туршлага, ололтын талаар танилцуулга хийж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид,  мэргэжлийн холбоод, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл бүхий нийт 200 гаруй хүн оролцсон үндэсний хэмжээний энэхүү чуулганд оролцогчид мэдлэгт тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, инновацийн эко системийг бүрдүүлэх зэрэг салбарын хөгжлийн тулгамдсан асуудлаар хэлэлцэж, цаашдын үйл ажиллагаа, арга зам, хамтын ажиллагааг тодорхойлсон юм.

"Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний чуулганд оролцогчдоос салбарын инновацийн хөтөлбөрийг улсын хэмжээнд анхлан баталж хэрэгжүүлэхээр болсныг онцлон тэмдэглэж, цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн тогтолцоог сайжруулж, хөгжүүлэх зорилгоор дараах Зөвлөмжийг гаргасан юм.

  1. "Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх инновацийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд оролцогч талууд үйл ажиллагаагаа идэвхижүүлэх;
  2. Эрдэмтэд, судлаачдын олон жилийн судалгааны ажлын үр дүнд бий болсон технологийг бойжуулах, дамжуулах, нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээний тогтолцоог шинэ шатанд гаргах;
  3. Инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гарааны болон хурдасгуур компанийн үйл ажиллагаанд тусгай сангаас санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх, хэрэгжилтийг хангах;
  4. Судалгааг хөгжүүлэх, үр дүнг зах зээлийн эргэлтэд оруулах чиглэлээр инновацийн зуучлал, мэдээлэл, маркетингийн тогтолцоог хөгжүүлэхэд талууд хамтран ажиллах;
  5. Инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоодын зах зээлийг хамгаалах, татварын таатай бодлогоор дэмжих, өндөр технологи шингэсэн инновацийн бүтээгдхүүнийг төрийн өмчөөр худалдан авахад давуу эрх олгох эрх зүйг бүрдүүлэх;
  6. Салбарын инновацийн тэргүүлэх чиглэлийн хүрээний судалгааг хөгжүүлэх, инновацийн болон брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг хөнгөлттэй зээлийн болон хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих, санхүүжилтийн шинэ арга хэрэгсэл бий болгох;
  7. Салбарын инновацийн тогтолцооны эко системийг хөгжүүлэхэд талуудын оролцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагуудынтуршилт үйлдвэрлэлийн суурь баазыг өргөжүүлэх, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх;
  8. Салбарын инновацийн төслүүдийг тухайн төрийн захиргааны төв байгууллагаас зарлах, сонгон шалгаруулах, санхүүжүүлэх тогтолцоог өөрчлөх, үүлдэр, омог, сорт бий болгоход чиглэгдсэн улсын захиалгат төслийн гүйцэтгэх хугацааг уртасгах чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх;
  9. Хүн амыг баталгаат, аюулгүй хүнсээр хангах,хими, биологийн бэлдмэлийн зохистой хэрэглээ, хяналтыг сайжруулах, импортыг орлох бүтээгдэхүүний болон уламжлалт  технологийг хөгжүүлэх, түүхий эдийн шинэ нөөцийг илрүүлэх инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх юм.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex