УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн “Синчи ойл” ХХК үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 9,4 тэрбумыг авч байжээ
Монголын бизнесийн салбарт хамгийн монополь нь шатахуун импортлогчид. Тэд л төрөөс тэтгэмж авч, тэд л том толгойлдог нь нууц биш. Энэ он гарсаар импортлогчид таван удаа үнэ нэмсэн. Тэд хүссэн үеээ бенийн үнэ нэмдэг ч эргээд буулгаж байсан түүх бараг үгүй. Шатахуун импортлогчид өнөөдөр Монгол улсад бизнес эрхлэгчдээс хамгийн их хөнгөлөлт, зээл, тусламжид хамрагдсан байдаг юм гэнэ лээ. Үүнийг зөвхөн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн зээл батална.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс хэн хэдийг авсан болохыг та харж байна. Эдгээр байгууллагууд бүгд УИХ-ын гишүүн, дарга сэтэртний хувь эзэмшдэг байгууллага. Тухайлбал "Ойн бирж” ХХК нь Тэс Петрлоиумын толгой компани. Өөрөөр хэлбэл эзэн, хувьцаа эзэмшигч нь Увс аймгийн Тэс суманд төрсөн болохоор ШТС нь Тэс Петрорлиум гэх нэртэй байдаг гэх.
Тэгвэл "Ойн бирж” ХХК УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн байгуулсан ХХК юм. Б.Баттөмөр ч өөрөө гишүүн болохоосоо өмнө буюу 1992-2000 онд "Ойн бирж” ХХК-д Захирал, зөвлөхөөр ажиллаж байсан юм билээ.
Улсын бүртгэлээс үзэхэд тус Ойн бирж болон Тэс петролиумыг ХХК-ийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрөө үүсгэн байгуулаад одоо өөр хүмүүс удирдаж байгаа юм байна. Гишүүн 2015 оноос хойш тус байгууллагынхаа нэг ч хувьцааг эзэмшихээ больсон гэх. Харин түүнээс өмнө буюу АН-ын Засаг барьж байх үед, хувьцаа эзэмшдэг байхдаа жилийн 3.8 хувийн хүүтэй зээл улсаас авч дөнгөсөн шатахуун импортлогч бол Синчи ойл.
ЖДҮХС, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд бүхий л цаг үед АН, МАН засаг барьж байхдаа шатахуун импортлогчдыг толгой дээрээ гаргаж эрхлүүлэхийн учир юу вэ? Жирийн иргэдэд олдоод байдаггүй бага хувьтай зээл шатахуун импортлогчдод олдоод байдаг нь сонин…
Erennews.mn
Сэтгэгдэл байхгүй байна.