As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

"Харвард"-ын их сургуулийн оюутан бүсгүй "Miss Asia USA" тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо ухаалаг, үзэсгэлэн гоо охид бүсгүйчүүдийнхээ нэрийг өндөрт гаргаж чадлаа.

0

"Харвард"-ын  их сургуулийн оюутан бүсгүй "Miss Asia USA" тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо ухаалаг, үзэсгэлэн гоо охид бүсгүйчүүдийнхээ нэрийг өндөрт гаргаж чадлаа.

 "Мисс Азиа Америк" төслийн эцсийн шатны шалгаруулалт Америкийн Нэгдсэн Улсын Лос Анжелес хотноо Монголын цагаар 2018 оны 11 сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Харвардын их сургууль болон дэлхийд нэр хүнд бүхий LACC-ийн их сургуулийн оюутан Оюун-Далай овогтой Цацрал амжилттай оролцлоо. Тэмцээний өмнөх үе шат болгонд тэрээр амжилт гарган бусдыгаа тэргүүлсээр тэмцээний финалын өдөр Мисс Азиа Фотомисс /Photogenic Miss / авардсын ялагч болсон бол өмнөх жилүүдийн амжилтыг ахиулан ах удаа Монгол оролцогч 2018 оны "Мисс Глобал" буюу "Miss Global Ambassador” ялагчийн титмийг эх орондоо авчирлаа. Тэмцээний дараах олон улсын хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрээр "Сүүлийн 10 жил турш тасралтгүй хийж буй бусдад зориулсан хүмүүнлэгийн үйлсээ цаашид үргэлжлүүлэхдээ уг тэмцээнээр дамжуулан олон улсын томоохон хүмүүнлэгийн ажлуудыг Монголдоо нэвтрүүлэх зорилготойгоор оролцсон” хэмээн дурджээ.

Эх орны нэрийг өөрсдийн эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвар, гоо үзэсгэлэн, нийгэмд чиглэгдсэн олон ажлаараа гаргаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл болж бусдад эерэг үлгэр дуурайлалыг авчирч буй О. Цацралдаа цаашдын хичээл сурлага, хүмүүнлэгийн ажилд нь амжилт хүсье.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.