Хятад улстай худалдааны хэлэлцээр байгуулж магадгүй гэж мэдэгдэв
Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод энэ сарын 30-наас ирэх сарын 1-нд болох "Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улстай худалдааны хэлэлцээр байгуулж магадгүйг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үгүйсгэхгүй байна.
"Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулахыг маш их хүсч байгаа. Боломж гарвал бид хэлэлцээр байгуулах болно” гэж Д.Трамп хэлжээ.
БНХАУ-ын дарга Си Жиньпин болон ерөнхийлөгч Дональд Трамп нар "Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа яриа хэлэлцээ хийж магадгүй байгаа талаар өмнө нь "South China Morning Post” сонин мэдээлсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна.