АНУ Кубын иргэдэд үзүүлдэг визийн үйлчилгээгээ бүрэн зогсоов
Кубын иргэдэд визийн үйлчилгээ үзүүлж байсан тус улсын нийслэл Гавана хот дахь цагаачлалын асуудал хариуцсан газраа АНУ-ын Цагаачлал, иргэншлийн алба 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн бүрмөсөн хаасныг мэдэгджээ. Энэ тухай тус албаны цахим хуудсанд даваа гарагт нийтэлсэн мэдээлэлд дурдсан байна.