Алтан сарнай 2018 оны тэргүүн наадам өнгө төрхөө өөрчилж шинэчлэгджээ
Энэ удаагийн Алтан сарнай наадмын уриа "Бид хүндэлнэ”. Учир нь 2019 онд Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн томоохон ойн баярууд болох бөгөөд Залуучууд халхын голын дайны ялалтын 80 жил, атар газар эзэмшсэний 60 жил, Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ойг хүндэтгэж наадмыг найруулгыг бүхэлд нь хандуулжээ.
Соёлын урлагын салбарын оны онцлох Алтан сарнай цомыг орчин үеийн Монголын хөгжмийн хамгийн том фестиваль "Play time” наадамд гардуулсныг тус наадмыг үүсгэн байгуулагч Ц.Нацагдорж, Нисванис хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан нарт хүндэтгэлтэйгээр гардуулав. Тус наамдын үүсгэн байгуулагч Ц.Нацагдорж: "Монголын шинэ үеийн рок хөгжмийн наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулж байна. Орчин үеийн дуу хөгжмийг Монголд хөгжүүлэх үйлсийг маань үнэлж энэхүү хүндтэй шагналыг гардуулж байгаад баярлалаа” гэж хэлсэн үгэндээ онцлов.
Нийгэм, хүмүүнлэгийн салбарын оны онцлох Алтан сарнай цомын эзнээр "Хавдрын үндэсний зөвлөл” төрийн бус байгууллагыг тодруулж шагнав. Тус төв нь 2014 оноос эхлэн хавдраар өвчилсөн хүмүүст туслах, ар гэрт нь дэмжлэг үзүүлэх, гадаад дотоодын шилдэг эмч мэргэжилтнүүдийг авчрах үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн ба өнгөрөгч онд хөдөө орон нутгаас ирсэн өвчтнүүд, тэдгээрийн ар гэрийг байрлуулах 30 хүний багтаамжтай "дарь эхийн өргөө”-г тохижуулж дуусгасан байна. Мөн Канадын 20 гаруй эмч мэргэжилтнүүдийг эх орондоо авчирч, 5 удаагийн нарийн мэс заслын ажиллагаа зохион байгуулсан юм.
Нийгмийн Ардчиллын цом буюу МАН-ын даргын нэрэмжит шагналаар өргөсөн тангарагтаа үнэнч байж 16 хүүхэд, 18 насанд хүрсэн хүний эрдэнэт амийг гал түймрийн аюулаас аварсан СХД-ийн онцгой байдлын хэлтсийн аврагч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэл, хүндээр өвчилсөн 988 хүүхдийг эндэгдэлгүй эмчилсэн Сүхбаатар дүүргийн хүүхдийн эрчимт эмчилгээний эмч Б.Соёл-Ундрах, улсад 32 жил ажилласан өөрийн санаачлагаар олон төсөл хөтөлбөр бичиж, ивээн тэтгүүлж хүүхэд багачуудын хөгжилд хувь нэмэр оруулж буй, загварын төслийн эзэн Налайх дүүргийн Голомт цогцолборын бага боловсролын сургалтын менежер Д.Батчулуун нарт гардуулав.
Сэтгэгдэл байхгүй байна.