Иргэдийн итгэл найдвараар хөлжиж мөнгөждөг ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД

0

Иргэдийн итгэл найдвараар хөлжиж мөнгөждөг ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД

Иргэдийн итгэсэн итгэл, найдсан найдвар дээр нь тоглож, мөнгөөр нь санхүүждэг төрийн бус байгууллагууд манайд олон байна.

Тэдний нэг бол эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол Солонгосын эрүүл мэндийн үйл ажиллагааны нэгдсэн холбоо юм. Тус байгууллага өнгөрсөн арваннэгдүгээр сард 10 гаруй иргэнийг 3 сая гаруй төгрөгөөр хохироосон үйлдэл гаргажээ.

Тодруулбал, БНСУ-д болох нэгэн томоохон арга хэмжээнд урилгаар оролцуулна хэмээн нэг хүн бүрээс 300 мянган төгрөг авсан байна. Гэхдээ энэ мөнгөө банкны дансаар биш бэлнээр авсан байдаг.

Тэд өөрсдөө "Урилга зарна" гэсэн зарыг ч олон нийтийн сүлжээнд өөрсдөө тавьсан байсан учраас иргэд итгэж, БНСУ руу гарч ажил хөдөлмөр эрхлэхийн тулд аль болох боломжит нөхцөлийг харж, ашиглах нь тодорхой. Тиймээс виз гарч л байвал хамаагүй тэр урилгыг нь худалдаа авъя гээд 10 урилга дээр "алаан" болсон юм билээ.

Тэгээд 10 хүний материал бүрдүүлж цаад байгууллага руу хүсэлт явуулсны эцэст урилга ирсэн нь үнэн. Ингээд тус урилгыг хавсаргаад БНСУ-ын Элчин сайдын яаманд дээрх иргэд виз мэдүүлсэн. Визний хариу удаж гарч байгаа учир бүр яаралтайгаар гаргаж өгнө үү гэж тодотгож өгсөн.

Тус байгууллагын ажилтнууд ч хэлэхдээ "Урилгатай хүмүүсийн виз асуудалгүй гардаг юм. Элчингээс татгалзах шалтгаан байхгүй" зэргээр итгэл найдвар төрүүлсэн ч нөгөө талаар хууран мэхлэлт байсан.

Хэд хоногийн дараа Элчингээс визний хариуг татгалзуулсан байсан. Учир шалтгааныг нь асуухад "Зорилго тодорхойгүй" гэсэн шалтгаанаар 8 хүний визийг татгалзуулж, хоёр хүний визэнд зөвшөөрсөн хариу гаргасан байв.
Найман хүний урилганы 300 мянга гэхээр 2 сая 400 мянган төгрөг хэний халаасанд орсон байх уу. Мэдээж урилга өгсөн цаад байгууллагатайгаа хамтарч хувааж авсан байх.

Ингээд бид урилга худалдаж авсан Монгол Солонгосын эрүүл мэндийн үйл ажиллагааны нэгдсэн холбооны хүмүүстэй холбогдож, уулзахад "Бид виз дардаг хүмүүс биш. Элчин дарах үгүйг шийднэ шүү дээ. Адилхан виз мэдүүлсэн хүмүүсээс виз нь гарсан хүмүүс байна. Арга хэмжээндээ явсан" гэх зэргээр өөрсдийгөө өмөөрсөн.

Бүх ажлаа төлөвлөж, баталгаатай виз гарна гэж багагүй хэмжээний мөнгө зарцуулсан хүмүүс мөнгө санхүүгээгээр хохироод үлдсэн. Бүр сарын цалингаа ч зориулсан хүн байгаа юм. Эцэст нь ийм хариу авсан.

Дээрх байгууллагаас урилганы 300 мянган төгрөгөө буцааж авъя гэтэл "Олдохгүй өгөхгүй, боломжгүй" гэсэн. Учир шалтгааныг нь тодруулахад Солонгос улсад болсон томоохон арга хэмжээнд та бүхэн оролцсон гэсэн батламж ирсэн. Тэнд зочид буудал болон хоёр өдрийн арга хэмжээнд хоол цай идэж уусан гэх мөнгийг зарцуулсан учраас буцааж олгохгүй. Харин манай байгууллага болон БНСУ-ын Н-Биотек олон улсын байгууллагатай хамтран "Үүдэл эс ба нөхөн сэргээгдэх анагаах ухаан-4" чуулга уулзалтад оролцсон гэх батламж ирсэн учир тэрийгээ аваарай" гэв.

Энэ юу гэсэн үг бэ. Тэр арга хэмжээнд оролцох урилга ирсэн ч  Элчингээс виз гаргаж өгөөгүй байхад бидний бие нь биш сүнс нь очиж тэр арга хэмжээнд оролцож, зочид буудалд тухалж, зоог идсэн болж таарав. Ийм л замаар иргэдийг шулж мөлждөг байгууллагууд байна.

Яг ийм замаар иргэдийг БНСУ руу зуучилж өгнө, урилга өгнө гэх мэтээр хууран мэхэлдэг байх гэсэн хардлага төрж эхэлсэн юм. Иргэдийн итгэл найдвар, эмзэг байдал дээр нь залилах хэрэг гэж үзнэ.

Байгууллагад нь итгэсэн иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргах гэсэн боловч ийм хэргийг харьяа дүүргийн иргэний шүүхэд ханд гэсэн. Иргэний шүүх нь нотлох баримтаа бүрдүүлээд ир гэхээр урилганы мөнгөө банкны дансаар өгөөгүй, бэлэн өгсөн болохоор бас асуудалтай нотлох баримт болж өгөхгүй байгаа юм. Гэхдээ бусадтайгаа нийлээд шүүхэд гомдлоо гаргаж болно гэсэн. Гэвч нөгөө урилга худалдаж авсан хүмүүсийн зарим нь хөдөө байдаг. Заримд нь зав гарахгүй байна гэсээр асуудлыг саармагжуулж, намжаав.

Урилга авсан зарим хүмүүсийн визийг найдвартай гаргаж өгнө гээд 300 мянгаас ч илүү мөнгө авсан гэх юм билээ. Хэдэн зуун мянгаар хохирсон хүмүүсийн хохирлыг ядаж тодорхой хувиар барагдуулах ёстой.

Анх гэрээ хийхдээ, хэрвээ виз татгалзвал урилганы мөнгөний тэдэн хувийг буцааж олгоно гэсэн гэрээ хийх ёстой байсан юм. Гэвч тийм гэрээ хийгээгүй, гэнэн итгэмтгий хүмүүс ч итгэсэн байсан. Найдвартай бат гэж ойлгосон ч эцэстээ хохирогч болоод үлдсэн юм.

Иймэрхүү замаар иргэдийг хууран мэхэлж, итгэл найдвар дээр нь дөрөөлж мөнгөжиж санхүүжиж байгаа төрийн бус байгууллагуудыг хуулийн байгууллагаас шалгах нь зүйтэй болов уу.

Төрийн бус байгууллага нь иргэд ашиг сонирхол, үзэл бодлоороо сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулагдсан төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус бүтэц гэдэг. Гэхдээ иргэдийн итгэл найдвар дээр ашиг хонжоо хайж бусдыг хохироож, буруугаа хүлээхгүй байж болохгүй.

Монгол Солонгосын эрүүл мэндийн үйл ажиллагааны нэгдсэн холбоо нь эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж нэгдсэн зохион байгуулалттай хуулийн этгээд үүсгэн байгуулагдсан.
 
Үүсгэн байгуулагдсанаар эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа сайжирч, мэдээллийн нэгдсэн нэг урсгалтай болох, эрүүл мэндийн асуудлаарх үндэсний бодлогын хэрэгжилтийг төлөвлөлтөөс эхлээд хэрэгжилт, хяналт, үнэлгээний бүхий л процесст төртэй түншлэн хэрэгжүүлэхэд хамтын үйл ажиллагаагаар бодит хувь нэмэр оруулах, төрийн зарим чиг үүргийг ТББ-уудаар гэрээлэн гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхэд оролцох гэх мэт олон талын ач холбогдолтой гэдэг. Гэвч иргэдийн итгэсэн итгэл, найдсан найдвар дээр нь тоглоод мөлжөөд мөнгөжөөд байгаад асуудал байгаа юм.



О.Гэрэл
Оллоо.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex