Хар тэнгист хөлөг онгоц осолдож зургаан хүн амиа алджээ
Панам улсын далбаатай хөлөг онгоц Туркийн Самсун мужаас хойд зүгт Хар тэнгисийн орчимд даваа гарагт осолдож, багийн зургаан гишүүн амиа алдсан байна. Энэ тухай Туркийн үндэсний мэдээллийн "Anadolu” агентлаг мэдээллээ.
Багийн 13 гишүүн хөлөг онгоцноосоо аврах дохио илгээсний дараа Туркийн Самсун мужийн Эргийн хамгаалалтын баг тэднийг аврахаар очсон боловч тэд аль хэдийн амиа алдсан байсан” гэж тус мужийн захирагч "Anadolu” агентлагт ярилцлага өгөх үеэр хэлжээ.
Нүүрс ачсан тус хөлөг онгоц ОХУ-ын Азовын боомтоос Турк улсын Самсун мужийг чиглэн явж байсан аж. Аврах, эрэн хайх ажиллагаанд хоёр завь, дөрвөн нисдэг тэрэг, нэг нисэх онгоц ашигласан бөгөөд амиа алдсан 13 далайчны найм нь Украин, хоёр нь Азербайжан, хоёр нь ОХУ-ын иргэд байжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.