Орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл Аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2019 онд Хамтарн ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
2018 онд "Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриаг дэвшүүлэн даатгуулагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээг өргөжүүлэн иргэдэд эрүүл мэндийн улмаас учрах санхүүгийн дарамтыг бууруулах, иргэдийн өвчний эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд өргөнөөр хамруулах чиглэлд онцгойлон анхаарч ажилласан. 2019 онд "Эрүүл мэнд -8/20” зорилтыг дэвшүүлэн хамтран ажиллах юм. Тус зорилтын хүрээнд эмийн чанар аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн даатгалаар үзүүлэх тусламж үйлчилгээг өргөтгөх, жирэмсний хяналтыг сайжруулах, элэгний Д вирүсийн эрт илрүүлэг үзлэг, оношилгоог зохион байгуулах, 2-12 настай хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх, зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, хүн амын нас баралтын шалтгаанд тэргүүлж буй зүрх судасны өвчний нас баралтыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх болно. Мөн гэрээгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд Орон нутгийн хөгжлийн сангаас зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар ханган ажиллах зэргийг тусгасан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.