“Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэг илрэх гээд Ц.Элбэгдорж “Баттулга” гэдэг нэрийг 79 удаа хэлсэн үү
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт ихэд сандарсан,ундууцсан байдалтай цөөн хэдэн сэтгүүлчийг дуудаж аваачаад өөртэй нь холбоотой зарим асуултад хариулт өгөв. ЭНД экс Ерөнхийлөгч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийг 79 удаа хэлжээ.
Үүнийг ажиглагчид түүний үүсгэсэн сүлжээ МАНАН гэх бүлэглэлийн сүүлчийн хамгаалагч М.Энхболд УИХ-ын даргаасаа буусан учраас өрсөлдөгч Х.Баттулгад боломж гарч ирсэн. Энэ нь "Эрдэнэт”-ийн 49 хувийн хууль бус хэрэг илрэх шатандаа орох үүд хаалга нээгдсэн учир Ц.Элбэгдорж хилэнгээ гаргаж байна хэмээн тайлбарлаж байна.
Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Эрдэнэтийн 49-тэй холбоотой асуудал,энэ нэг том луйвар, энэ нэг хаалттай шүүх хурлын цаана байгаа элдэв гаж үзэгдлийн тухай ярьсан хүн болгоныг л дарамталдаг” хэмээн мэдээлэл хийж байсан удаатай. "Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал илрэх шат руугаа орсон учир МАНАН бүлэглэл ийнхүү амь тавих гэж буй гэдэг нь өдөр өдрөөр нотлогдоод байх шиг. Хулгайчийг үнэрээр нь мэддэг, нэг мэдэхэд Эрдэнэтийн 49 хувийн эзэн Х.Баттулга болсон байна, та нар харж байгаарай хэмээн экс Ерөнхийлөгчийн хэлсэн үг хулгайгаа булаалдаж буйн шинж үү эсвэл Нямка сайдын хэлээд байдаг шиг өнөөх 49 хувь ярьсан хүмүүсийг дарамталдаг хэлбэр одоогийн төрийн тэргүүнийг онилов уу? Ярилцлагынхаа туршид 79 удаа Баттулга гэсэн нэрийг хэлсэн гэлцэнэ…
Энэ их сандрал,бухимдалынх нь цаана өнөөх "авсан хүн арван тамтай,алдсан хүн нэг тамтай” гэдэг биелэлээ олоод байх шиг байна. Үндсэндээ бол Монгол Улсын төсвийн 40 хувийг дангаар бүрдүүлэг Эрдэнэт үйлдвэрийг МАНАН бүлэглэл хууль бусаар авсан гэдгийг экс Ерөнхийлөгч Эрдэнэтэд хувьчлал болоогүй, "худалдан авалт” болсон. Гадны улс орон, аж ахуй нэгжид байсан 49 хувь Монголын аж ахуй нэгжид ирсэн. Нэр томъёоны хувьд хувьчлал биш… Хэрэв хувьчлал байсан бол УИХ-аар хэлэлцүүлэх хуультай” гэж мэдэгдсэн зөвхөн энэ өгүүлбэрээрээ Ц.Элбэгдорж өөрийгөө илчилсэн юм.
Уг нь бол Эрдэнэт Монголд ч, ОХУ-д ч төрийн өмч байгаа тохиолдолд түүнийг худалдах эсэх нь хоёр төрийн мэдлийн асуудал. ОХУ өөрийн мэдлийн хувийг манайд зарж шилжүүлсэн тохиолдолд түүнийг өмчлөгч нь юуны өмнө Монголын төр байх нь гарцаагүй. Монголын төр ямар ч хувьчлал явуулаагүй. Иймээс Эрдэнэт үйлдвэр Монголын бүх ард түмний өмч хэвээрээ гэсэн үг.
Гэтэл МАНАН бүлэглэл Монголын төр өөрийн мэдлийн өмчийг өмчлөх,эзэмших эрхээс татгалзсан мэт бусармаг үйлдэл хийхийн зэрэгцээ Монголын бүх ард түмний өмчийг хувийн өмчид хууль бус аргаар булаан авсан энэ үйлдлийг луйвар дээрмийн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй. Иймээс МАНАН бүлэглэлийн, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хутгасан хор, луйвар нийтэд ил болох дөхсөн учир тэрээр ийнхүү сандралтай, бухимдуу олны өмнө ил гарав бололтой.
Г.Саруул
Gereg.mn