О.Энх-Эрдэнэ Энэтхэг хүүтэй халз өрсөлдөнө

0

О.Энх-Эрдэнэ Энэтхэг хүүтэй халз өрсөлдөнө

Дэлхийн хамгийн том хэмжээний шоу нэвтрүүлэг болох "The World”s Best" шоунд манай улсаас "Авьяаслаг Монголчууд" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ оролцож байгаа билээ. Тэрээр шүүгчдийг алмайруулж 97 оноо авснаар хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болсон бөгөөд тус шатанд оролцогчид халз өрсөлдөх ажээ. 

О.Энх-Эрдэнийн хувьд Энэтхэг улсаас оролцож буй төгөлдөр хуурч хүүтэй энэ шатанд халз өрсөлдөхөөр болжээ. Гайхалтай хурд торгон мэдрэмжээрээ олныг гайхшруулаад буй бяцхан хүү Лаядиан Надасварам болон О.Энх-Эрдэнэ нарын өрсөлдөөн өнөөдөр болж өнгөрөх аж. 

Өнгөрсөн шатанд хамгийн их фентэй оролцогчоор Димаш Кудайбейрген шалгарч 2500ам.долларын эзэн болсон бөгөөд энэ шатанд ч мөн үзэгчдийн санал чухал нөлөө үзүүлэх бололтой. Димаш О.Энх-Эрдэнийн хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр шалгараад байгаа бөгөөд О.Энх-Эрдэнийг хоёрдугаар шатыг хэрхэн давж үзэгч болон шүүгчдийг гайхшруулахыг өнөөдрийн дугаараас хүлээн авч үзэх боломжтой ажээ. 

 

О.Энх-Эрдэнэтэй өрсөлдөх Лаядиан Надасварамын нэгдүгээр шатанд үзүүлсэн үзүүлбэр: 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.