Риогийн дэвжээнд өнөөдөр Н.Түвшинбаяр, П.Лхамдэгд, Б.Түвшинбат, Г.Нандинзаяа нар өрсөлдөнө
Олимпын наадмын зургаадахь өдөр Наймдугаар сарын 11
Өнөөдөр манай улсаас дөрвөн тамирчин эхний тэмцээндээ оролцоно. Жүдо бөхийн хоёр тамирчин 22:00 цагаас эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд П.Лхамдэгд, эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Н.Түвшинбаяр нар Риогийн татамид өрсөлдөх юм. П.Лхамдэгд эхний тойрогт Унгарын бөхтэй барилдах бол Н.Түвшинбаяр Кубын бөхтэй учраа таарчээ.
Манай ширэн бээлийтэнүүдээс Бямбын Түвшинбат 00:45 минутаас Ирландын Стивен Жерард Доннеллитой тулалдана. Түүнийг ялах аваас хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно. Мөн урт бууны дасгалд Г.Нандинзаяа өрсөлдөх юм.
Баг тамирчиддаа Амжилт хүсье. Өнөөдөр Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, Алтан соёмбот далбаа мандах болтугай.
Сэтгэгдэл байхгүй байна.