КАЗАХСТАНЫ АЛТАН ГУРГАЛДАЙ ДИМАШ КУДАЙБЕРГЕН

0

КАЗАХСТАНЫ АЛТАН ГУРГАЛДАЙ ДИМАШ КУДАЙБЕРГЕН

Казахстаны алтан гургалдай Димаш Кудайберген "Ньюс агентлаг” долоо хоног бүрийн Пүрэв гаригт хүргэдэг "Хүмүүс” булангаараа өөрийн хоолойны чадал, гадаад төрхөөрөө сүүлийн үед дэлхий дуу хөгжим сонирхогчдын анхаарлыг ихээр татаж буй, Азийн "Grammy Awards”-ын шагналт, 2017 оны "I’m A Singer” шоуны хоёрдугаар байрын шагналт, одоо дэлхийн авьяастнуудын өрсөлдөөн болох "The World’s Best” тэмцээний шигшээ шатанд шалгаран үлдээд байгаа, дэлхийн царайлаг 100 эрэгтэйн жагсаалтад сүүлийн хоёр жил багтсан Казахстаны чадварлаг залуу дуучин Димаш Кудайбергенийг танилцуулж байна.

Dimash-Kudaibergen3-750x400 Казахстаны алтан гургалдай Димаш Кудайберген
 
 
 

 

БЛИЦ Нэр: Динмухаммед Канатович Кудайбергенов

Төрсөн огноо: 1994.05.24

Төрсөн газар: Актобе хот, Казахстан

Өндөр: 177 см

Жин: 73 кг

Гэр бүл: Аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг

Казахстаны залуу дуучин, хөгжимчин, дуу зохиогч Димаш Кудайберген нь 1994 оны тавдугаар сарын 24-нд тус улсын Актобе хотод төрсөн. Аав Канат Кудайбергенули Айтбаев нь Актобе хотын Соёлын урлагийн газрын дарга, ээж Светлана Айтбаева нь Актобе хотын Филармоны дуучин, "SAZ” хүүхдийн студийг үүсгэн байгуулагч, өвөө эмээ нь мөн урлагийн авьяастай хүмүүс байдаг аж. Урлагийн гэр бүлээс гаралтай Димаш хамгийн анх хоёр настайдаа тайзан дээр гарч, таван наснаасаа эхлэн төгөлдөр хуур, дуулаачийн дугуйланд явах болсон байна. Урлаг төдийгүй спортоор хичээллэх сонирхолтой тэрбээр усанд сэлэлт, таеквондогоор хичээллэдэг. "Men’s Health”, "Southern Metropolis Daily”, "Chic Teen” сэтгүүлүүдийн нүүрийг чимж байсан бөгөөд 2017 онд Шанхай-Бээжингийн чиглэлд нисдэг Хятадын нисэхийн нэгэн компани онгоцоо түүний зургаар чимсэн байжээ.

Дээд, доод бүх өнгөөр төвөггүйхэн дуулдаг тэрбээр төрөлх Казах хэлнээсээ гадна Англи, Орос, Хятад хэлээр чөлөөтэй ярьж, дэлхийн 12 орны хэлээр дуулдаг. Дуулахаас гадна төрөл бүрийн хөгжим тоглож, дуугаа өөрөө зохиодог авьяаслаг залуу. Дэлхийн хэмжээний дуучин болоход аав нь хамгийн их дэмжиж тусласан бөгөөд одоо продюсераар нь ажилладаг. Гадаад, дотоодын олон уралдаан тэмцээнд оролцож, оролцсон тэмцээн болгондоо эхний байруудад шалгардаг Димаш 2015 онд Беларусьт болсон "Славянский базар” наадамд түрүүлснээр ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг байсан улсуудад танигдаж, 2017 онд Хятадын Хюнань телевизээс зохион байгуулдаг дэлхийн хэмжээний "I’m A Singer” тэмцээнд хоёрдугаар байр эзэлснээр Хятад төдийгүй дэлхий нийт түүний авьяас чадварыг гайхан бишрэх болсон юм.

 

Dimash_Kudaibergen Казахстаны алтан гургалдай Димаш Кудайберген
 
 
 

 

Дэлхийн хэмжээний томоохон урлаг соёлын арга хэмжээний нээлтэн дээр дуулж, эх орноо дэлхийд сурталчилж байсан Димаш 2019 онд Их Британи, Хятад болон өөрийн төрсөн нутаг Казакстанд тоглолтоо хийхээр зэхэж байгаа гэнэ. Түүний хамгийн сүүлд оролцож буй тэмцээн нь дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан төрөл бүрийн авьяастай хүмүүсээс цорын ганц ялагчийг тодруулах, нэг сая ам.долларын шагналтай "The World’s Best” тэмцээн юм. Энэхүү тэмцээнийг дэлхийн 38 орноос салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн 50 дэд шүүгч, ерөнхий гурван шүүгч шүүж байгаа ба дэд шүүгч нар тус бүр нэг, нэг оноо, харин үндсэн гурван шүүгч тус бүр 0-50 оноогоор оролцогчийг үнэлэх эрхтэй.

Үндсэн гурван шүүгчийн онооны дундаж дээр 50 шүүгчийн нийлбэр оноог нэмээд 75 ба түүнээс дээш оноо авсан оролцогч шигшээ шатанд шалгарах дүрэмтэй. Димашийн хувьд уг тэмцээний шигшээ шатанд 98 оноотойгоор шалгарсан билээ. Дашрамд дурдахад уг тэмцээний дэд шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсаас рэппер, хөгжмийн продюсер Рокит Бэй буюу О.Баярсайхан ажиллаж байгаа. Мөн 2016 оны "Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ 97 оноотойгоор энэхүү шоуны шигшээ шатанд шалгараад байгаа юм. Шигшээ шатанд нийт 13 хүн үлдээд байгаа бөгөөд манай улсын оролцогчийн хувьд оноогоороо Димаш Кудайбергевийн дараа буюу дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж байна.

Шигшээ шатны эхний шалгаруулалт гуравдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын "CBS” телевизээр цацагдана. Димаш Майкл Жексон, Ермек Серкебаев, Селин Дион, Лара Фабиан, Лучано Паваротти зэрэг уран бүтээлчдээс үлгэр жишээ авч, хүндэлж явдаг. Одоогоор "Өкініш”, "Война и мир”, "Сөз соңы”, "Тәтті елес”, "Сәлем”, "Ұмытылмас күн”, "Көркемім” гэсэн өөрийн гэсэн долоон дуутай бөгөөд ихэнхдээ дэлхийн алдартай дуучдын хоолойны хүч чадлыг харуулсан хит дуунуудыг сэргээн дуулдаг. Димаш Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэртэй хамтран Өвөр Монголын ардын дуу "Хун Галуу” дууг монгол, хятад, казах хэлээр Хятадын Шинэ жилийн гала тоглолт дээр дуулсан нь монголчуудад ихэд таалагдсан байна.

2000 онд хүүхдийн "Айналайын” уралдаанаас анхны шагналаа авсан

2010 онд олон улсын "Звонкие голоса Байконура” уралдаанд түрүүлсэн.

2012 онд Казахстаны залуу дуучдын "Жас канат” тэмцээний Гран-При шагнал хүртсэн.

2012 он "Восточный базар” уралдаанд тэргүүлсэн

2013 он Кыргызстаны "Мейкин Азия” тэмцээнд түрүүлсэн.

2014 онд А.Жубановийн нэрэмжит хөгжмийн коллеж төгссөн.

2015 он Астана хотын Казахстаны Үндэсний их сургуульд элссэн.

2015 он Беларусийн "Славянский базар” наадмын Гран-При шагнал

2017 он Хятадын "I’m A Singer” шоуны хоёрдугаар байр

2017 он "Азийн Грэмми” шагнал 2017,

2018 он "Дэлхийн хамгийн царайлаг 100 залуу” жагсаалтад багтсан.

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex