Дөрвөн хүний аминд хүрсэн ослын шалтгаан НУУЦ байна
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд нуранги болж, дөрвөн хүн дарагдсан. Одоогоор тэдний хоёрынх нь цогцсыг гаргаад байна. Нурангид дарагдсан хоёр техник рүү хүрч очих замыг тавьж дуусгасан бөгөөд ундарсан усыг соруулж зайлуулах ажил хийгдэж байгаа ч ундарга нь татрахгүй байгаа тул аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж буйг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна.
Тус ослын шалтгааныг тогтоосон гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлэв. Гэхдээ хуулийн байгууллага шалгаж буй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй хэмээн нууцаллаа. энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан "Ослын шалтгааныг тогтоосон. Ослыг бүртгэх, судлах комисс одоо хэргийн газар дээр ажиллаж байна. Олон зүйл тодорхой болсон ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
М.Болд
Shuud.mn
Сэтгэгдэл байхгүй байна.