Эрдэнэбилэгизм II - Монголын авлигын ээлжит драм

0

Хүн амтайгаа харьцуулахад, улс төрийн драмын тоогоороо манай улс дэлхийд тэргүүлж яваа. Үнэн шударгын болон худал хуурмагын халуун, хүйтэн урсгалууд хавиралдан салхи шуурга үүсэхэд, монголыг бүрхсэн өтгөн хар МАНАН-г энд тэндээс нь сарниулж эхэллээ. Эрч хүч сулхан ч, энэ удаагийн салхиар ил болж буй зарим нэг үйл явдлын цэгүүдийг он сар, логик дарааллаар нь холбож, нарийвчлан судлах, үнэн мөнийг мушгин хөөж, учир шалтгааныг нь тодруулах, урагшлах замаа засч, цэвэрлэх шаардлага нийгмийн өмнө тулгараад байна.

Хоёр банкны нэг эзэн

Улаанбаатар хотын банкны дүрмийн санг нь өсгөх Монголбанкны шаардлагаар түрий барин зөвхөн өөрийнхөө хувийг нэмэгдүүлж, эрх баригчидтай хуйвалдан нийтийн хөрөнгийг завшсан талаар би гурван жилийн өмнө "Эрдэнэбилэгизм - Монгол ардчиллын шинэ үзэгдэл” гэдэг нийтлэлдээ бичсэн. Дүрмийн санд нэмэлт хөрөнгө хэрэгтэй тухай иргэдэд (жинхэнэ эздэд) нь мэдэгдэхийн оронд Д.Эрдэнэбилэгт 80 хувийг нь хотын дарга асан М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нар ээлж дараалан, сүүлчийн 20 хувийг 2014 онд Э.Бат-Үүл тус тус зөвшөөрчээ.

Худалдаа Хөгжлийн Банкыг (ХХБ) хувьчилсан түүх Ерөнхий сайдуудтай холбоотой. 2002 онд энэ банкны 76 хувийг Ерөнхий сайд Н.Энхбаярын шууд оролцоотойгоор Жералд Металс компанид 12.3 сая доллараар зарав. 2007 онд Ерөнхий сайд М.Энхболдын оролцоотойгоор Д.Эрдэнэбилэг 70 сая доллараар эргүүлэн авлаа. Тэр одоо ХХБ-ны 93 хувийг өөрийн 100 хувь эзэмшдэг, гадаадад бүртгэлтэй 4 компанийн нэрээр, 5 хувийг Голдман Загс, 2 хувийг нь 50-аад иргэн эзэмшиж байна. ХХБ өнөөдөр МУ-ын хоёр дахь том арилжааны банк. Мөн улсын арилжааны банкуудын нийт хөрөнгийн 25 хувийг эзэлдэг.

Улаанбаатар хотын банк болон ХХБанкинд нийслэлийн засаг дарга асан МАН-ын М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нар "онцгой хайртай” байсан. Хотын төвийн, нийтийн эзэмшлийн, өндөр үнэлгээтэй олон газар, цэцэрлэгийг энэ хоёр банкны мэдэлд "шилжүүлдэг” байлаа. Хамгийн сүүлд Г.Мөнхбаяр 2012 оны сонгуульд нам нь ялагдсаны дараа, хотын шинэ захиргаа байгуулагдах хооронд наадмын өмнөх өдөр Улаанбаатар зочид буудлын өмнөх, Тагнуулын Ерөнхий Газрын өмнөх, Ю.Цэдэнбалын талбайн, Академич Б.Ширэндэвийн хөшөөтэй Оюутны талбайн цэцэрлэгүүдийг тус тус Улаанбаатар банкинд эзэмшүүлж "олон давхар газар доорх гарааш” бариулах а/495 тоот захирамж гаргаад оджээ.

ХХБ бас хотын нэгэн түүх болсон "Хүүхдийн номын санг” буулгаж, оронд нь шил бетон хийцийн дөрвөлжин байшин 27 тэрбум төгрөгөөр босгов. Тэгмэгцээ 11-12 давхрыг нь төрийн өмчийн Хөгжлийн банкинд 27 тэрбумаар, банк дийлэнх хувийг нь эзэмшиж байсан МИК компанид 10-р давхрыг нь 15 тэрбумаар худалджээ. Д.Эрдэнэбилэг төрийн өмчтэй байгууллагуудаас мөнгө босгох, тэдэнд бараа үйлчилгээ борлуулдаг хосгүй "авьяастнаар” тодроод байна.

Энэ хүн бас Монгол улсын төр засгийг ээлжлэн болон эвсэн барьж ирсэн МАН болон АН-ыг хоёуланг нь санхүүжүүлэгчдийн нэг гэдэг. Хоёр нам санхүүжүүлэгчдийнхээ нэр, хандивын хэмжээг онцгой нууцалдаг. МАНАН бол монголын төр засгийн авлигын үүр. 

Монополи тогтоох замд

ХХБ нь улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэхдээ нууцлаг эзнийхээ компаниудад бүр томоор, онцгой үйлчилж ирсэн нь УИХ дээр танилцуулсан Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах мөнгө босгосон бүдүүвч зургаас тодров.

Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэр, "Монголросцветмет” компанийн 49 хувийг ОХУ-аас худалдан авахдаа "Монголиан Коппер Корпорейшн” төрийн хөрөнгийг ашигласан тухай Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Л.Оюун-Эрдэнэ дээрх бүдүүвчээр тодорхой харуулав.

Нийт 400.2 сая америк долларын 30 хувийг Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банкнаас гаргуулж Д.Эрдэнэбилэгийн өөрийнх нь "Кью Эс Си” компаниар дамжуулан босгожээ. Үлдсэн 70 хувийг ХХБ мөн л гол эзэнтэй нь болон төрийн сайд, хотын даргатай холбоотой дөрвөн компанид зээл олгох замаар дамжуулан "Монголиан Коппер Корпорейшн” компанид шилжүүлжээ.

Эрдэнэт үйлдвэрийг мэдэлдээ авсны дараа 2016 оны 3-8-р сарын хооронд үйлдвэрээс нь бараа худалдан авах, өмнөх жилүүдийн ногдол ашиг хуваарилах зэргээр 120 сая доллар гаргуулж, нэмж Монголбанкнаас 78 сая долларын "зузаатгал?”, Сангийн яамнаас 72 сая долларын зээл тус тус аваад ХХБ гаргасан зээлээ хаажээ.

Ийнхүү нийтийн хөрөнгөөр 49 хувийг авсан учир, төр засагтай харилцан өглөг авлагаа тооцоод төрд шилжүүлэх УИХ-ын шийдвэр гарсан ч "Монголиан Коппер Корпорейшн” компани хүлээн зөвшөөрөхгүй шүүхдсээр хоёр жил болж байна.  

ХХБ-ыг барьцаагүй зээл олгосон, хамааралтай этгээдэд өндөр дүнтэй зээл олгох зэргээр банкны хууль зөрчсөн гэж төр засаг нь үзэж байгаа ч шалгах эрхийг шүүх олгохгүй, удирдлагуудыг нь баривчилсан боловч хууль бус гэж үзээд суллуулав.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Д.Эрдэнэбилэгийн хоёр банкны мэдэлд эдүгээ уул уурхайн 37, зөвхөн "Монголросцветмет” компанид Асгатын мөнгөний ордоос Бор өндөр хүртэлх олон аймаг дамжсан нутгийг хамарсан 35, нийт 70 гаруй лиценз байгаа. Мөн Дарханы төмөрлөг, Эрдэнэт, Дархан Сэлэнгийг тойрсон олон орд газар байгаа гэж мэдэгдэв.

Мафийн тогтолцоо

Авлигын хэргийг шүүх, хүчний байгууллага нь хамгаалдаг улсад мафийн тогтолцоо үүссэн гэж үздэг. Нийтийн хөрөнгийг хууль бусаар ашигласан талаар Засгийн газрын гаргасан гомдлыг монголын шүүх, прокурор дөрвөн удаа ч хэрэгсэхгүй болгов.

Монголын шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгчдийг Засгийн газар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. "Монголиан Коппер Корпорейшн”-д ХХБ-аас авсан 75 сая долларын зээлийнхээ 70 саяыг нь авсан өдрөө шилжүүлсэн "Юнайтед Энержи” компанид захирлаар ажиллаж байсан Д.Мишигийн хүү, шүүгч М.Батсуурь Засгийн газрын гомдлыг 3 удаа хэрэгсэхгүй болгожээ. Энэ тухай Засгийн газар АТГ-т хандсан боловч тусыг эс олжээ.

Мөн Засгийн газар нь санхүүгийн эх үүсвэртэй атлаа 49 хувийг худалдан авах боломжгүй гэж сайн дурын үндсэн дээр татгалзсаныг АТГ шалгахгүй хойш суусаар иржээ.

Аргаа барсан төр засаг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл дээр асуудлыг хэлэлцээд холбогдох хуульд өөрчлөлт оруулж шүүх, прокурорын удирдлагыг солих гэж УИХ өдөр шөнөгүй яг одоо хуралдаж байна.

Шүүх, прокурор, АТГ-ын даргаа сольсон ч Монгол улс төр засгийг нь барьцаалсан аймшигт мафи, авлигаасаа хэзээ салах бол оо?

Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex