НҮБ: Үерт нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлж байна
НҮБ болон Ираны Улаан хавирган сар нийгэмлэг Иранд үерийн гамшигт нэрвэгдсэн 10 сая хүнд тусламж үзүүлэхээр ажиллаж байгаа тухай НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн пүрэв гарагт мэдэгджээ.
"Тусламжийн арга хэмжээг тэргүүлж байгаа удирдлагуудтай НҮБ хамтран ажиллаж байгаа. Ираны Улаан хавирган сар нийгэмлэг 330 мянга гаруй хүнд тусламж үзүүлсэн. Түүнчлэн эрүүл ахуйн орчинг сахин хамгаалах, хүнсний бус бүтээгдэхүүний дэмжлэг болон орон байраар хангахад зориулж НҮБ 1.4 сая ам.долларын тусламж үзүүлсэн. Гамшигт нэрвэгдсэн хүмүүст нэмэлт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр бид ажиллаж байна” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна.
Мөн НҮБ-ын баг хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор үерт өртсөн бүс нутгуудыг зорьж байгаа аж. Урьдчилсан мэдээллээр үерийн улмаас 144 мянган орон сууц эвдэрч сүйдсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.