Хуульчдын нэр хөсөр унав, хуульчдын холбоо нь таг чиг
Хуульч гэдэг ерөнхий мэргэжлийн дор үйл ажиллагаа явуулдаг шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагын ажилтнуудтай холбоотой таагүй мэдээ тасрахаа больсон.
Прокурор Ё.Сагсай, Э.Амарбат нартай холбоотой ёс зүйн гэдэг юм уу, аль эсвэл албан тушаалаа ашигласан эрүүгийн шинжтэй гэдэг юм уу мэдээллүүд бас бий. Э.Амарбат өмгөөлөгч бүсгүйг хүчиндэхийг завдсан гээд хэдэн жилийн өмнө "хохирогч” нь өөрөө хэвлэлийн бага хурал зарлаад сүйд болсон. Ё.Сагсай бас гэмт хэрэгт холбогдсон хүний эхнэрт дарамт үзүүлсэн гэх бичлэг нийтэд цацагдсан.
Гэтэл олон нийт шүүхэд, хуулийн байгууллагуудад итгэл алдарсан ийм үед энэ бүхний "учрыг олох” ёстой нэг байгууллага таг чиг байгаад байгаа нь анхаарал татаж байгаа юм.Тэр бол Монголын Хуульчдын холбоо юм.