Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга гэгч Ш.Ганчимэгээс шууд асууя.
Хүүхэд, дүү нараа томилхоос ичдэг үү ?
Тухайлбал, өөрийн төрсөн охин Б.Батцэцэгээ Баянзүрх дүүргийн Төрийн сангийн ахлах нягтлан, төрсөн дүү Ш.Нармандахаа "Нийтлэг үйлчилгээний газар-2”-т Хүний нөөцийн газрын дарга, хүү Б.Ууганбаяраа "Нийтлэг үйлчилгээний газар-3”-т хэлтсийн даргаар томилсон байдаг. Мөн хүү Б.Алтаншагайдаа БЗД-ийн 23-р хорооны Иргэний танхимын дээврийн ажлын тендэр авч өгсөн. Үүгээр зогсохгүй дүү Ш.Гантулгаа 203-р цэцэрлэгийн ахлах тогооч, дүү Ш.Батсайханаа "Нийтлэг үйлчилгээний газар 4”-т жолоочоор ажиллуулж байна.
Мөн дүүргийн хэмжээнд тохижилт, үйлчилгээ хариуцсан нэг төрийн өмчит үйлчилгээний газар байсныг дөрөв болгон хувааж, ТҮК-1, ТҮК-2, ТҮК-3, ТҮК-4 болгон нийслэлдээ хамгийн олон Тохижилт, үйлчилгээний компанитай болсон. Үүний цаад шалтгаан нь Тохижилт үйлчилгээний компаниуд дүүргийн хэмжээнд хамгийн өндөр төсөв авдаг.
Энэ мэт үйлдэл нь улам бүр даамжирч, тус Дүүргийн Засаг даргын тамгын газар нийслэлийн хамгийн олон төрийн албан хаагчтай болоод гурван жилийн нүүр үзэж байна. Ганц жишээ татахад, Дүүргийн ИТХ-ын ажлын алба 6-7 хүнтэй байсан. Харин одоо 60 гаруй болж даруй ес дахин нэмэгдсэн.
Үүн дээ ханаж цадалгүй, Монгол төрийн бүтцийг өөрчилж, Засгийн газарт харъяалагдаж, босоо удирдлагын системээр томилогддог алба хаагчдыг ч томилмоор байгаа хомхой хүслээ дарж чадсангүй юу. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр өөрийн шунал, хүсэлээ ингэж илэрхийлэхдээ бага ч болов ичдэг үү.
https://youtu.be/CPW7mg7PBP8