200 саяын хахуулийн хэрэгт холбогдсон Д.Бямба-Очир хэргээ дэнслүүлэхээр болжээ
"Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бямба-Очирыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн оны аравдугаар сард саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тухайн үед зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг 500 сая төгрөгийн хахууль авч байхдаа үйлдэл дээрээ баригдсан хэмээн бичиж байв.
Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Д.Бямбо-Очирт холбогдох хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналыг НПГ-ын хяналтад хүргүүлжээ. Түүнийг албан тушаалаа урвуулж, 2017 оны есдүгээр сарын 26-нд тус газрын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Б.Ариунболорт 49 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж давуу байдал олгосон, тус газраас хэрэгжсэн худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулж, эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг "ӨЭЭЭ” ХХК-ийг сонгон шалгаруулж хахууль авсан нөхцөл байдал тогтоогдсон гэж мөрдөгчид үзжээ. Ямартай ч тун удахгүй түүнд холбогдох хэргийн үнэн худал нь ийн дэнслэгдэхээр болжээ.
Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл байхгүй байна.