“Монос”-ын авлигын хэрэг сураг алдрах вий…

0 36

Төрийн албан тушаалтан Э, Г нар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар АТГ-аас мэдээлсэн.

Энэ хоёр хүний нэг нь нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн эрх бүхий албан тушаалтан аж. Тодруулбал, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа энэ оны зургадугаар сарын 20-нд 20 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан юм. Түүнд хахууль өгсөн хүн нь "Монос групп”-ийн эрх бүхий албан тушаалтан гэнэ.

Хан-Уул дүүргийн XI хороонд "Монос”-ынхон барилга барихдаа 20 сая төгрөг өгчээ. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авахдаа тус компанийнхан явган хүний зам хаахаар болсон юм байна. Тиймээс барилга барих зөвшөөрөл авахын тулд 20 сая төгрөг өгсөн нь АТГ-ынхны Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар тогтоогджээ. Уг хэрэг удахгүй шүүхэд шилжиж, "Монос групп”-ийн харьяа барилгын компанийн удирдах албан тушаалтанд хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлэх бололтой.

АТГ-аас "Монос групп”-ийн эрх бүхий албан тушаалтанд Эрүүгийн хуулийн 22.5-3-т заасан "Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө эд зүйл өгсөн” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий.

Харин нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяад уг хуулийн 22.4-т заасан их хэмжээний хахууль авсан үндэслэлээр яллагдагчаар тооцсон аж.

АТГ-ын мэдээлэлд дурдсан Г хэмээгч нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Галсандондог юм байна. Түүнийг "Ховд аймгийн Дөргөн суманд нөхөн сэргээлт хийхээр очсон иргэн Д.Галбадрахаас 8.5 сая төгрөг авсан ч ажлыг нь өгөөгүй, улмаар тухайн иргэн өрөнд орж 120 сая төгрөгөөс болж шүүхэд дуудагдсан. Албан тушаалаа урвуулан ашиглаж ажилд оруулж өгнө хэмээн суудлын автомашин бэлгэнд авсан” үндэслэлээр шалгасан бөгөөд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд бусдаас авлига авсан гэх зүйл ангиар шалгаж байгаа юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

http://dorgio.mn/p/96122


 


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler

Сэтгэгдэл байхгүй байна.