As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

“American Airlines” жилийн орлогын урьдчилсан таамаглалаа бууруулжээ

0

 

“American Airlines” жилийн орлогын урьдчилсан таамаглалаа бууруулжээ

 

АНУ-ын агаарын тээврийн "American Airlines” компани жилийн орлогын урьдчилсан таамаглалаа бууруулсан байна. Үүний шалтгааныг "Boeing 737 Max” загварын нисэх онгоцнуудыг нислэгт гаргахгүй байгаатай холбон тайлбарлажээ.

 

Тус компани нь "737 Max” загварын 24 нисэх онгоцоор үйлдэх 15 мянган нислэгээ ирэх наймдугаар сарын дунд үе хүртэл цуцалсан нь 350 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зардал учруулах төлөвтэй байгаа ажээ.

"Boeing 737 Max” загварын хоёр нисэх онгоц тав хүрэхгүй сарын хугацаанд осолдож, 346 хүн амиа алдсантай холбогдуулан дэлхийн агаарын тээврийн компаниуд уг нисэх онгоцоор нислэг үйлдэхээ түр хугацаагаар зогсоогоод байгаа юм. "Boeing” компанийн мэргэжилтнүүд уг загварын нисэх онгоцны шүүмжлэл дагуулаад буй системд зориулан шинэ программ хангамж бүтээхээр ажиллаж байна.

Ташрамд дурдахад, "737 Max” загварын нисэх онгоцонд шинэчлэл хийгдэж дуусахаас үл хамааран аялал жуулчлалын оргил улирлын үеэр үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор наймдугаар сарын дунд үе хүртэл уг онгоцоор нислэг үйлдэхгүй гэж "American Airlines” компани урьд нь мэдэгдсэн билээ.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.