247 КМ ТӨМӨР ЗАМ БАРЬЖ ЧАДААГҮЙ БАЙЖ, 414 КМ ТӨМӨР ЗАМ БАРИНА ГЭХ

1

247 КМ ТӨМӨР ЗАМ БАРЬЖ ЧАДААГҮЙ БАЙЖ, 414 КМ ТӨМӨР ЗАМ БАРИНА ГЭХ

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км замыг өөрсдийн дотоодын нөөц бололцоогоо ашиглан барих шийдвэр гаргалаа.  Ингэхдээ тус бүтээн байгуулалтын ажилд ЗХЖШ-ыг оролцуулж, 1800 цэргийн албан хаагчийг дайчилж, таван рот 30:30 км төмөр зам барихаар тооцжээ.

Энэ талаар өчигдөр /2019.04.10/ ЗТХ-ийн сайд М.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ "Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн замын 247 км замыг барих үйл ажиллагааг идэвхжүүлэх  тогтоол гарч байсан. Өнөөдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км замыг өөрсдийн дотоодын нөөц бололцоогоо ашиглан барих шийдвэр гаргалаа. 

Учир нь энэ жил "Эрдэнэс тавантолгой" 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүний 750 тэрбум төгрөгийг Монголын төмөр замын бондыг худалдан авах замаар барихаар болж байна. Бонд гаргагч нь Монголын төмөр зам, худалдан авагч нь "Эрдэнэставан толгой" хэрэгжүүлэгч нь ЗХЖШ. Өмнө нь "Дорнын зам" компаниас нэг км  төмөр замыг 3.2 сая ам.доллараас барих санал ирсэн. Өөрсдөө барих болсон учир саналаа татсан.

Монголчууд өөрсдөө барихад 1.2 сая ам.долларт багтааж байна. ЗХЖШ-т судалгаа хийсэн. 1800 цэргийн албан хаагч, зэвсэг,  техник шаардлагатай. Таван рот 30:30 км төмөр зам барихаар тооцсон. Энэ зам дээр 30 сая тонн нүүрс тээвэрлэх бололцоотой. Нийтдээ Тавантолгойгоос 60 сая тонн нүүрс тээвэрлэх тооцоо байна” гэж онцолсон юм.

Ийнхүү Засгийн газар шийдвэрээ гаргаснаар өмнөх шороон далан түрдээ намжиж дахин шинэ төмөр асуудал яригдаж эхэллээ. Уг нь Засгын Газраас Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн 247 км төмөр замыг барих үйл ажиллагааг идэвхжүүлэх  тогтоол гарсан байлтай. Гэтэл өнөөдрийн эрх баригчдад, тэр дундаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт тэрхүү замыг үргэлжлүүлэх нь нэн тэргүүний асуудал биш болжээ. Учир нь тэдний тооцоолсноор Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн 247 км төмөр замыг яаравчлахаас илүүтэй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км замыг барих нь илүү ашигтай аж.

Тэгээд зогссонгүй мөнөөх 414 км төмөр замаа цэргүүдээр бариулахаар шийджээ. Гэвч энэхүү шийдвэрийг олон нийтийн зүгээс төдийлөн сайшааж үзсэнгүй. Шалтгаан нь төр бүтээн байгуулалт хийх нэрийдлээр цэрэг эрсийн хөлс, хүчийг хямд үнээр зарж шанд нь хэдэн дарга зоолж үлдэх нөхцөл бүрдэхээс болгоомжилж буй за. Түүнчлэн төмөр замыг мэргэжилтнүүд, инженерүүд, орчин үеийн техник технологиор барьдаг болохоос хэдэн цэрэг хүрз, жоотуу бариад угсарчихгүй.

Ямартай ч Засгийн газар өмнөх овоолсон шорооныхоо асуудлыг дуусгаагүй байж дахиад шинэ төмөр зам барихаар шийдвэрлэчихлээ.

Хэзээ нэг Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замыг барихад "төсөв дутсан” гэдэг шиг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км замыг барихад "цэргүүд буруутай” болох бол доо...

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

ЮМ ХИЙХ ГЭХЭЭР Л ХУЦААД УНАХ ЮМ АА.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex