Уушигаа хэрхэн хамгаалах бэ?
Уушгиа хамгаалах хамгийн сайн арга нь хөнгөн хоол хүнс хэрэглэх гэнэ. Өөрөөр хэлбэл хүнсээрээ амьсгалын эрхтэний гол цөм болсон уушгиа хамгаалж болох юм. Чавга,газрын самар, буурцгийн төрөл, далайн байцаа, жүрж, гадил, алим, лийр зэрэг нь уушгинд сайн нөлөө үзүүлдэг байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн жимс ногоог хэрэглэснээр хүний дархлалын системийг сайжруулдаг байна. Бидний өдөр тутмын идээ ундаанд бүйлс,төмс, сараана,манго шош ордог. Тэд ч мөн уушиг цэвэршүүлдэг байна. Бүйлс нь уушгийг цэвэршүүлэхээр барахгүй зүрхийг чийрэгжүүлэх чадвартай. Мөн ханаагүй өөхний хүчил агуулж,үүний дотор агуулагдах V,E нь исэлдэхийг хамгаалдаг бөгөөд хаврын улиралд бүйлс болон самрын төрөл идэх нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хэрэгтэй байдаг аж. Хар мөөг нь бөөрийг хамгаалахаас гадна уушгийг цэвэрлэж зүрхийг эмчилдэг. Хар мөөг үргэлж идэх нь өвлийн цагт даарах болон биеийн тамир тэнхээг нөхөн сэргээдэг. Хар мөөгөнд төмөр элбэг байдаг учраас цусны эргэлтийг сайжруулахад тустайгаас гадна,хүйтнийг эсэргүүцэхэд ашигтай нөлөө үзүүлж чийрэгжүүлэх үүрэгтэй. Хаврын улиралд салхи,тоос шороо их дэгддэгээс хар мөөг идэж,уушгиа цэвэршүүлэх нь хамгийн сайн арга. Үүнээс гадна,хар мөөгөн доторх наалдамхай бодис нь гэдсэнд үлдсэн бодисыг гадагшлуулдаг. Мөн зөгийн бал нь маш сайн эрүүл мэндийн бүтээгдэхүүн болдог байна.Тийм ч учраас хаврын цагт зөгийн балтай ус уух нь уушигны ажиллагааг сайжруулах чадавхтай юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна.