Цонхны цаадах Оюутолгой-1
Оюутолгойн ордын талаар энд ярих илүүц биз ээ. Ямартай ч монголчуудыг алтан дээр суусан гуйлгачин гэж хэлүүлдэг хамгийн том жишээ болсон арвин их баялаг маань байгаа юм.
Ерөөсөө л ийм маягаар Оюутолгойн орд, түүнийг ашиглаж байгаа хөрөнгө оруулагчид, Монголын ард түмэн хоёрын дунд цонх бий болсон. Цонхны цаанаас чихэр долоолгодогтой адил бид Оюутолгойг хөрөнгө оруулагчид болоод тэдний эрх ашгийн талд баттай зогсдог улстөрчдийн армийнхны ярианы хэмээнд л "харж хянадаг” юм.
…Энэ 2.0 тэрбум ам.долларыг "Оюутолгой” компанид өгсөн санхүүжилтийн зээл нэрийдлээр хөрөнгө оруулагч "Рио Тинто” компанийн Оюутолгойгоос хүртсэн ашиг гэж их аятайхнаар хэлж болно. Бас "Оюутолгой” ХХК өнгөрсөн хугацаанд ам.долларын хүүний орлогыг хуримтлуулж, 2016 онд хөрөнгө оруулагчдаа ногдол ашиг хэлбэрээр буцаан олгосон гээд албаны байдлаар, соёлтойгоор буруутгаж болох юм.Харин бодит байдлыг хэл гэвэл Оюутолгойн хөрөнгө оруулагчид монголчуудыг, Монголын Төрийг өнөөх "арми”-тайгаа нийлж "маллаад” 5.4 Оюутолгойн орлого болох 5.4 их наяд төгрөгийг хулгайлсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.