Хятадын иргэнийг хакер халдлага үйлдсэн хэрэгт буруутгажээ
АНУ-ын Тангарагтны шүүгчид Хятадын иргэнийг 2015 онд Америкийн "Anthem” болон бусад хэд хэдэн байгууллагад хакер халдлага үйлдсэн хэрэгт буруутгажээ. Энэ тухай АНУ-ы Хууль зүйн яам мэдээлжээ.
Тус яамны мэдээлснээр, Хятадын 32 настай иргэн Ван Фужег хамтрагчтайгаа нийлж Anthem болон нэр нь тодорхойгүй өөр 3 компанид хакер халдлага үйлдсэн аж.
"Anthem” эрүүл мэндийн даатгалын компани 2015 оны 2 дугаар сард хакер халдлагад өртсөний улмаас гэмт этгээдүүд 80 сая орчим үйлчлүүлэгчийн мэдээллийн санд нэвтэрсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.