Косовогийн Засгийн газар хууль ёсны байдлаа алдсан гэж үзэж байна
Рамуш Харадинай тэргүүтэй Косовогийн Засгийн газар өмнөө тулгарсан сорилтуудыг даван туулж чадаагүй бөгөөд хууль ёсны байдлаа алдсан гэж үзэж буйгаа тус улсын Ерөнхий сайд асан, сөрөг хүчний Косовогийн Ардчилсан холбоо намын дарга Иса Мустафа илэрхийлжээ.
"Харадинайгийн Засгийн газар хууль ёсны байдлаа алдсан бөгөөд үйл ажиллагаагаа зогсоох ёстой. Косовод өөрчлөлт хэрэгтэй, Приштина болон Белградын хооронд яриа хэлцээ өрнүүлэх, Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх, Европын Холбоотой визийн журмыг хөнгөвчлөх болон тус холбоонд нэгдэх зэрэг үйл явцыг явуулах чадваргүй одоогийн Засгийн газар тарах ёстой. Энэ Засгийн газар Косовод ашиг тусаас өгөхгүй гэдгийг итгүүлэхийн тулд бид "Өөрийгөө тодорхойлогч” хөдөлгөөн болон "Социал-демократ нам”-тай, мөн төрийн эрхэнд байгаа улс төрийн бусад хүчинтэй хамтран ажиллах болно” гэж Ерөнхий сайд асан цохон тэмдэглэснийг телевизийн RTK суваг дамжуулсан байна.
"Өөрийгөө тодорхойлогч” хөдөлгөөн Засгийн газарт итгэл үзүүлэхгүй гэдгээ илэрхийлэхэд бэлэн байгаа бол Социал-демократ нам хэдийнэ хэлэлцээ хийж эхэлсэн гэдгийг Мустафа мэдээлжээ.
Иса Мустафа нь 2014-2017 онд Косовогийн Засгийн газрыг тэргүүлж байв. Түүний сайд нарын танхим 2017 оны тавдугаар сард итгэл хүлээж чадалгүй огцорсон байна. Парламентын ээлжит бус сонгуулиар Рамуш Хардинайн тэргүүлдэг "Гар буунуудын эвсэл” олонхын санал авчээ. Косовогийн Ардчилсан нам, "Косовогийн ирээдүйн төлөөх эвсэл”, "Косовод зориулсан Санаачилга” болон өөр есөн нам эвсэн нэгдсэн Хардинайгийн эвсэл парламентад 39 суудал авч, ялжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.